E

805 104 13
                                    

"Нүүна сэр сэр! Бос Яаняан ярья гэж байна" гэж Хёг нойрон дунд хэлэхээр нь би сугасан утасыг нь авч:"Байна уу?" Гэж нойрмог хоолойгоор дуугарахад:"За миний хөөрхнөөгийн хичээл хэр вэ? Шалгалт нь дөхөөд байна уу?" Гэж асуухад би:"Аан харин явж л байна дөө. Чи яасан? Хамаагүй шоудаж яваагүй биз дээ? Сургууль даа хэр байна?"
Яаняан:"Өө тэгээд сайн мэдэхгүй байна аа. Аав яг яах нь тодорхойгүй л. Өө нүүна би явах болчихлоо. Дараа залгая хайртай шүү" гэчихээд тасалчих нь тэр.

Шөнийн гурван цагт залгачихаад аравхан минут яриад таслачихаж байгаа байхгүй юу.

Холын зайн үерхэл нэг иймэрхүү л. Берлин ядаж байхад 6,7 цагын зөрүүтэй болохоор тэр сэрэхэд би унтаж таараад л. Заримдаа Хёг шөнө тоглохоор Яаняан утасаар ярьна.

Сүүлийн үед Яан ч тэндээ завгүй би ч шалгалтандаа бэлдээд завгүй. Сониноос би мэргэжилээ бараг л олчихсон шүү.

...

Оройхон сургуулиас гараад явж байтал яг байрны дундуур хоёр гурван охин зогсчихсон яахав харваас нэгнээ дээрхлэхээд байсан лдаа.

Би:"Хөөе! Хар шөнөөр гэртээ харьцгаахгүй юу хийж байгаа юм?" Гэхэд харваас нэг дарвалзсан охин:"Тагжийсан юм чинь чимээгүй мөрөөрөө яв лдаа" гэхэд нөгөөдүүл нь инээлдээд унав.

Зүгээр байсан хүнийг өдлөөдөө. Намайг найз хөвгүүнээс минь өөр хүн тэгж дууддаггүй юм даа.

Би:"Эвтэйхэн хэлж байгаа дээр явцгаа дүү нараа" гэж чанга хэлэхэд нөгөө охин ойртоод үс рүү гараа явуулахад нь би барьж аваад цааш нь түлхэхэл эрчиндээ нөгөө охидуудаа ч дараад уначихлаа.

Гурван минутын дараа гэхэд тэд нар надаас уучлалт гуйгаад дахиж ийм юм хийхгүй гэдгээ амлаад явсан. Харин нөгөө охинд шархны лент авч өгөөд гэр лүү нь хүргэж өгсөн дөө.

Тэр үед л яг ийм дээрлхүүлдэг эсвэл гадуурхагддаг хүүхдүүд хүмүүсийг хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодсон учраас хууль эрх зүй талаас суралцахаар болсон.

...

Өглөө эртхэн босоод шөнөжин тоглосон Дунхёгыг сэрээж гэрээсээ гарахаар бэлдэв.

Байнга л хажууд байдаг хүн байхгүй болчихсон чинь нэг л хоосон. Уул нь ч одоо ирэхэд нь хоёр долоо хоног дутуу лдаа.

Замаас Хэндэри Сохи хоёр зам нийллээ.

Сохи:"Наад нэг юм чинь өөрөө дургүй хүргэсэн"
Би:"За тайван байж байгаарай. Яг юунаас болж маргалдчихав?"
Хэндэри:"Наадах чинь өөрөө л нэг модел хүүхнийг хөөрхөн байна уу гэхээр нь хальт хараад хөөрхөн байна гээд хэлчихсэн чинь л уурлаад байна шд"
Сохи:"Тэгээд яах гэж хөөрхөн гэж хэлсэн юм?"

~Noona saranghae~ |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora