Хайр яг л гал шиг~
Дөхөж ирээд чамайг дулаацуулна. . .
Чи түүнд уусан ороход үнс болгон шатаах болно. . .
==================
Анир чимээгүй харанхуй дунд алхах нэгэн, яарсан шинжгүй тайван харагдана.
Ганц нэгхэн алхмаар. . . аажим. . . аажмаар дөхөх тэр хүн. . .
Үг дуугарахгүй чимээгүй бас түгшмээр. . .
Алхам алхмаар ойртон царай нь бүдэг бадаг харагдаж эхлэхэд түүний хүйтэн төрхөд үл ялиг инээмсэглэл тодорлоо.
Түүний инээмсэглэлтэй хамт хөл гар нь хүлэгдсэн мэт хөдөлж чадахгүй зогсох Инбинь.
Айдсаар дүүрсэн зүрх нь цээжиндээ багтаж ядан түргэн цохилно.
Түүний энэ төрхийг харан улам ихээр өдөөгдөх тэр инээмсэглэл.
"Удаан уулзсангүй шүү" гэх үгтэй харанхуй ертөнцөөс хүч түрэн гарч ирэв.
=========================
Зүүдний ертөнцөөс хүчээр шахуу өөрийгөө татан гаргасан Инбиний нүүрэнд айдас дүүрэн басхүү хамаг бие нь чичрэн нүд нь хүртэл байрандаа тогтож ядан эргэлдэнэ. Одоо ч тайвширч амжаагүй зүрхээ дарсаар дахин дахин гүнзгий амьсгаа авах нь өөрийгөө тайвшруулах гэсэн өчүүхэн арга нь гэлтэй.
Түүнийг ийнхүү суух зуур Жунин ч нойрноосоо сэрлээ. Айдас дүүрэн нүд нь эргэлдэх эхнэрээ харан гайхсан янзтай дээш босож ирээд "яасан бэ? зүгээр үү? бие нь өвдөө юу?" хэмээн асуухад
Жуниныг харан хүчээр инээмсэглэх Инбинь "м-мэдээж өвдөөгүй, яасан гэж өвдөх билээ дээ. Би чинь есөн сүүлт үнэг шүү дээ" хэмээхэд
Жунин инээмсэглэсээр түүнийг тэврэн "тэгсэн ч гэсэн царай чинь таагүй харагдаж байна. Үнэг ч бай, эгэл хүн ч бай хамаагүй чи минь хөл хүнд шүү дээ. Тиймээс бие чинь таагүй байвал надад хэлж бай. Гарч агаар амьсгалах уу? бага зэрэг давчидсан юм шиг харагдаж байна" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]
Fanfiction9 сүүлт үнэгний түүх. . . Tale of soul 2-р бүлэг.