1.

770 89 10
                                    

2020 он 9 сарын 27

Нойргүй хоносон болоод ч тэр үү аймшигтай улайсан нүдээ харан санаа алдлаа. Дахиж компьютер тоглоом тоглохгүй дээ.

Бугуйн дахь цагаа харвал 12;45

Өглөөний цайгаа уугаад хичээлээ хийхээс.

Угаалгын өрөө рүүгээ орон нүүрээ угаачхаад алчуураараа арчсаар гартал  хоолны үнэр хамар сэтлэх шахам үнэртэх аж.

Юу вэ? Хэн хоол хийгээд байна аа?

Ээж аав хоёр амралтаар явчихсан шүү дээ. Жэёон ирсэн юм болов уу? Гэхдээ тэр ирсэн бол надад хэлэх ёст...

"Хэжон-а хоолоо идээрэй"

Байз! Энэ ээжийн хоолой юу?

Хамаг хурдаараа гал тогоо руу орвол ээж хормогч зүүгээд хоол аягалж байх нь тэр! Манай гал тогооны тавилга ийм хачин байрлалтай бил үү? Үгүй ээ байрлал нь өөрчлөгдчихсөн байна шүү дээ! Гэхдээ өчигдөр зүгээр байсан даа.

"Э-ээж та хэзээ ирсэн юм? Хоёр хоногийн өмнө амралтаар явчхаад ийм хурдан?"

Ээж над руу гайхан хараад "Юу яриад байгаа юм? Ээж нь амралтаар яваагүй шүү дээ чи зүүдэлсэн юм уу?"

Хэт их компьютер тоглоом тоглоод галзуурч байгаа юм болов уу?

"Г-гэхдээ..."

"Зүүдэлсэн бололтой. Хоолоо ид дуртай хоолыг нь хийсэн"

Ямар сонин юм бэ? Миний өмнө жил хөргөгчин дээр нааж байсан зургууд хүртэл алга болчхож.

Хоолоо идчихээд сонин царайлсаар өрөө рүүгээ орлоо.

М-миний өрөө! Бурхан минь юун баахан ягаан юмнууд вэ!

Ханын цааснаасаа эхлүүлээд, ор, хувцасны шүүгээний өнгө хүртэл ягаан!

Өрөө андуурчихсан юм байх даа? Үгүй ээ тэгээд энэ хэний өрөө гэж?

Бурхан минь галзуурчхаж. Жинхэнээсээ галзуурчхаж!

Нүдээ нухлан дахин харсан ч бүх зүйл өнөөх хэвээрээ байлаа. Халуурч байгаа юм болов уу?

Утас. Тийм ээ би өчигдөр найзуудтайгаа зурвас бичилцсэн шүү дээ.

Орны хажууд байх утсаа асаагаад золтой л ухаан алдчихсангүй. Нүүр зурган дээрээ яагаад би сургуулийн ноомой гэх хочтой Тэюунтэй авахуулсан зургаа тавьчихсан байдаг байна аа? Хүлээгээрэй энэ үнэхээр Тэюун мөн гэж үү? Тэр ийм царайлаг бил үү? Яг л алдартай залуу шиг харагдаж байна.

Дээрээс нь миний сошиал хаяг! Би хэзээ ийм олон дагагчтай болчхов? Хэзээ ийм газарт зургаа авахуулсан юм бол?

ЯМАР ХАРААЛ ИДМЭЭР НЬ ВЭ!

Тайван байх хэрэгтэй. Тийм ээ би одоо ч зүүдэлж байгаа байх. Маргааш хичээлийн өдөр шүү дээ. Өглөө сэрэхэд л бүх зүйл хэвэндээ орсон байх болно. Яг зөв.

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now