- Яах гэж ирсэн юм? гэсэнд Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр. Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй байх шиг л байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр минь ирчихсэн хүлээгээд зогсож байгааг гайхсан надад үнэхээр инээдтэй байна. - Яасан дахиад нөгөө охиндоо хаягдчихсан юм уу? Тэгээд дахиад л над дээр уйдаагаа гаргах гэж ирээ юу? - Үгүй ээ, хоёулаа ярилцъя... - Би чамтай ярилцмааргүй байна. Чи бид хоёрт ярилцаад зогсох ямар шалтгаан байгаа юм? - Чи намайг сонс л доо... - Үгүй ээ, би байнга чамайг сонсдог. Би байнга чамайг уучилдаг. Одоо бол үгүй. Марк, чи нэг л андуураад байх шиг байна. Би чамайг эргэж харах болгонд чинь намайг орхисон тэр газартаа үргэлж инээгээд зогсож байдаг болохоор чи одоо ч энэ хэвээрээ байгаа гээд андуураад эргээд ирсэн юм шиг байна. Тэгвэл энэ удаад лав үгүй. Үргэлж нээлттэй байдаг хаалга, нэг л өдөр цоожтой байх үе ирдэг юм. Хэлье гэсэн бүхнээ хэлээд энэ удаад би түүнийг хаяад явж байна. Огтхон ч эргэж харалгүйгээр.