17. [Шинэ жил]

490 50 5
                                    


Тэхён-д итгэж болох болохоор санаа зоволтгүй гэж хэлсэн ч нэг л сэтгэлд түүртэй хэцүү.

Сургуулийн сүүлчийн сар учраас шидээ хувиргах, удирдах тал дээр түлхүү суралцаж эхэллээ. Бэлтгэлийн танхимд ангийн бүх хүүхдүүд жагссан байх ба эхнээсээ шидээ хувиргаж багшаас зөвлөгөө аван дадлага хийнэ. Миний ээлж болоход Чан Уг багш шилээ зүүгээд гараа энгэртээ зөрүүлээд зогслоо. Одоогоор хатан гэж зарлагдаагүй байгаа болохоор нэг шидээ л ашиглах шаардлагатай тул усыг мөс болгох гэж хичээсэн ч үр дүнд хүрсэнгүй.

"Ина, хичээл тараад миний өрөөнд орж ирээрэй" гэж хэлээд хичээл дууслаа. Бусад хичээлийн цаг дээр арай гэж эвээ олсон Жунинтай эрхлэлдэн суусаар тарах болоход багшийн өрөө лүү орлоо.

"За буйдан дээр суучих тэгээд сургуулилтаа эхэлье" гэсээр цоглог дуугаар хэлэхэд нь инээмсэглээд буйдан дээрээ суусны минь дараа цээжин дээр минь гараа тавиад ярьж эхлэх нь тэр.

"Миний гарыг ус гэж төсөөл , чиний биед орших чиний оршихуйн хүч. Одоо хүч чинь бүхэл биеэр чинь тарж байна хэмээн төсөөл" гэж хэлээд гараа алгуурхнаар миний гар хөл хүзүү гээд бүхэл биеэр минь хуруугаараа зурж эхэллээ. Амьсгаа минь давчдаад ирэх үед

"Ина, битгий сандраад бай! Миний гар биш чиний шид урсаж байна гэж мэдэр" хэмээн хэлээд илүү хүчтэйгээр зурж эхэллээ. Бараг таван минут хэртэй үргэлжилсэн бэлтгэлээ дуусгаад босож зогсоод анхаарлаа төвлөрүүлэх төдийд хүссэнээр минь ус хатуужиж мөс болох нь тэр. Баярлаад багш руу харвал мөн адил инээмсэглэсэн байх ба над луу зөөлөн дөхөж ирээд баяр хүргэлээ.

Яаж гарснаа санахгүй байгаа ч нэг л мэдсэн Жунин урд ууртай зогсож байлаа.

"Яагаад уурлачихсан юм?" гэтэл тэр эрүүнээс минь бариад хацрыг минь долоож эхэллээ.

"Заваараад байлдаа! Яачхаад байгаа юм!"

"ЯАЧХААД БАЙГАА ЮМ ГЭНЭ ЭЭ? СҮЙТ БҮСГҮЙГИЙНХ НЬ БИЕЭР ХУРУУГАА ГҮЙЛГЭЖ БАЙСНЫГ ХАРААД ТЭР НОВШИЙН БУЗАР ГАРЫГ ЧАМААС АРИЛГАЖ БАЙНА! БИ ЧАМД ХАНГАЛТГҮЙ БАЙНА УУ? КҮ ИНА!" гэж хэлэхэд нь л ухаарлаа.

Би чинь нээрээ сүйт хар хүүтэй хүн шүү дээ. Доош гэмшингүй хараад уруулаа хазан зогсож байтал тэр үг дуугүй намайг хөтлөн явлаа. Гэнэт зогсоход нь дээш харвал тэр хоёр хацарнаас минь бариад

"Сонс! Энэ хөөрхөн бяцхан гүнж бол Кү Ина. Ким Жунин гэх хаантны анхны бөгөөд цорын ганц бүр хамгаас хайртай гүнж нь тийм болохоор хүн бүрээс энэ хөөрхөн эрдэнэсээ харамлаж байх болно ойлгосон уу? Хайртай гүнжээ өөр хүнтэй байгааг харвал сэтгэл өвдөж уурлах учраас гүнжээ намайг уурлуулахгүй сайн охин байвал шагнана шүү" гэж хэлээд уруул дээр минь үнэссэн үнсэлт дэндүү ялдамхан байлаа.

Удалгүй бүжих мэт цасан ширхгүүд тэнгэр дээрээс аажмаар доошилж эхэллээ.

"Хоооо, хайраа цас орж байна"

"Анхны цасаар хамт байгаа хосууд үүрд хамт байдаг гэдгийг мэдэх үү?"

"Хөөх үнэн гэж үү? Киноны чимэг үг л гэж бодсон"

"Ммм ийм өөлкөн гүнжшдээ хайрлахгүй байхын аргагүй хүүхэд шиг гэдэг нь" гэж хэлээд намайг тэврээд нислээ.

Хааны тушаалаар ердөө ганцхан өдөр хуучнаа дурсан Ким Тэхён, Пак Тэ Ра, Жион Жэдо, Пак Чанёол, Жон Жонгүг бид найм хүний ертөнцөд шинэ жилтэй давхцаж байгаа энэ өдөр ханатлаа хөгжилдөхөөр болсон юм.

Бид өөрсдөө шид ашиглахгүйгээр хоол хийхээр болтол гурил илдэж байсан Жонгүг гэнэт илдүүрээ авч шидээд

"Ийм тэнэг юм гэж юу байсан юм? Шид ашиглахгүй хоол хийнэ гэж угаасаа худ юм байна!" гэж хэлээд хошуугаа унжуултал Чанёол цорвойсон уруулаас нь чимхээд

"Энэ залхууг хараад байгаарай яана гэнэ ээ? Над луу илдүүр шидээд? Энэ гомдомтгой хошууг нь тастаад өгье!" гэж хэлээд таттал Жонгүг аман дотроо бөглүү дуугарна.

Тэднийг шоолж инээж байтал гэнэт устай шавар болтол зуурсан гурил нүүрэн дундуур минь буух нь тэр. Шууд л ард байсан Жунин-г гэж бодоод зөрүүлээд нялцгай гурил нүүрэн дээр нь нялтал нүдээ томруулж нэг хараад

"Гүнжээ би биш шүү дээ! Тэхён чи яаж бид хоёрын дунд яс хаяж зүрхэлж байна аа!" гэтэл Ви тачигнатал инээгээд

"Ямар олон юм ярьдаг болчихсон юм бэ? Дуугүй наад гурилаа долоо" гэж хэлээд гүйгээд явчих нь тэр. Бүхэл бүтэн хоёр цагийн турш Жонгүг Жэдо хоёр Чанёол руу, Ви Тэ Ра хоёр Жунин бид хоёрын эсрэг гурилан байлдаан хийж алалцсаны эцэст хоол үгүй ч нилээн хөгжилтэй дурсамжтай болж чадлаа. Бөөндөө ядраад буйдан дээр цагаан гурил болсон хүмүүс хэвтэж байтал гэнэт Ви шийдэмгий гэгч нь босож нэг хөл дээрээ сөхрөөд

"Пак Тэ Ра чи миний сүйт бүсгүй болох уу?" гээд энгэрээсээ бөгж гаргатал араас нь Жонгүг

"Жион Жэдо чи ч гэсэн миний найз охин болох уу?" гээд энгэрээсээ баглаа дүүрэн сарнай гаргатал араас нь Жунин минь босоод

"Үүрд миний гүнж байгаарай хайртай шүү" гэж хэлээд гараа дохитол түүний гаран дээр жижигхэн эгдүүтэй гөлөг гарч ирэх нь тэр.

Ар араасаа гарч ирсэн энэ гэнэтийн бэлгүүд дунд гурван охид баяртайгаар орилолдож бие биенээ тэвэрлээ.

Харин Чанёол ганцаараа инээгээд

"Хммм, би ч нэг юм олж авах хэрэгтэй бололтой" гээд инээхэд бүгд хангинатал инээлдлээ.

___________________

Энэ оны сүүлчийн тусгай парт байлаа. Хайрлаарай 2020-2021 [00:00] Бүгдэнд нь хайртай шүү 21 ондоо амжилтаар дүүрэн байгаарай❤️🥰😘

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now