Түүнийг нүдэн дээр минь зөөлхөн үнэсэхэд сормуус минь чичгэнэсээр сэрлээ. Тэр өөдөөс минь инээгээд"Алив босоорой, аав ээж чинь ирчихсэн байна." гэж хэлээд сул майк өмсөөд орноос бослоо. Удалгүй бэлэн болчихоод доош буухад яг ээж аав минь эгч дүү нарыг минь дагуулаад орж ирж байлаа. Шатаар бүдчин явсаар гараа дэлгээд гүйгээд очтол ээж минь хажуудаа зогсож байсан Жунин-ы нүүрлүү цүнхээ шидчихээд намайг тэвэрлээ. Бөөн дуу шуу болсоор бие биендээ хайр зарлаж байтал ард Жунин чангаар орилох нь тэр. Гайхаад харвал хоёр дүү минь түүн дээр авирчихаад
"Муу тэнэг хөгийн амьтан миний эгчийг дээрэлхэнэ гэнэ ээ?"
"Харин тийн алаад өгье! Бидний сүр хүчинд мөргө" гэсээр толгой руу нь цохиж эгэмний яс нуруу зэрэг газраас нь чангаас чанга хазаж байлаа. Эгч ч хоёр дүүг өөр дээрээ аваад Жунин луу хялам хийн
"Хоёр хүүхдийн ая даахгүй арчаагүй ч амьтан болдоо? Манай удамд лав чам шиг хүргэн байгаагүй шүү!" гэж зандарчхаад хоолны ширээ лүү эргэлээ.
Бүгд чив чимээгүй байгаа ч цаанаа л нэг халуун дулаан уур амьсгалтай байгаа хоолны ширээнд хүн бүр урдах тавагтайгаа идэж байлаа. Тэднийгээ хайр дүүрэн харцаар ширтэж яг л ийм мөчүүд олон байгаасай хэмээн хүсэж байтал гэнэт эгч хутга сэрээ хоёроо ширээн дээр ширүүхэн тавьж
"Яаа Ким Жунин!!! Ямар соёлгүй заваан иддэг юм бэ? Жалир жалир гээд! Аман дотроо чимээгүй идэж сураагүй юм уу? Айн?" хэмээн нилээн уцаартай хэлтэл аав хачирлаж
"Ууг нь хаан хүн соёолтой байх ёстой биз дээ?" гэж ёжилтол Кай анх удаагаа ингэж хэлүүлж байгаа бололтой минчийтлээ улайгаад сууж байлаа.
Нээрээ тэдэнд эвлэрснээ хэлээгүй байгаа юм байна! Яахав тэр тэднийг минь уурлавал ямар болдгийг нь мэдэх хэрэгтэй байх? Хэмээн нээх зэвүүн атгаг зүйл бодоод хөгийн хорноор мушилзлаа.
Ашгүй эвгүй байдлыг эвдэн Чанёол хүрч ирлээ. Тэр ч нүүр дүүрэн инээмсэглээд мэхийн ёслоход ээж минь босож шилэн хүзүүнээс нь чангаар базаад
"Ваа, Чанёол мөн байх аа? Чамайг охинд минь их юм заасан гэж дуулсан шүү!"
Чанёол: "Аан мхн тийн" хэмээн өвдөлтөөсөө болоод ёолчихгүйхэн шиг хариулахад эгч минь ч бас босоод
"Бодсоноос царайлаг юм аа? Гэхдээ иймэрхүү царайтай хүмүүс наанаа нээх эгдүүтэй турьхан харагддаг ч жинхэнэ чөтгөр шиг гарууд байдаг юм даа!"
YOU ARE READING
|| Vampire's diamond 💎 ||
ФэнтезиТөрөл: Онц сонирхолтой, адал явдалт, инээдмийн, цус сорогч Гол дүрүүдэд: Кай , Кү Ина Туслах дүрүүдэд: Жонгүг, Тэхён, Чанёол Товч танилцуулга: Эгэл жирийн хүний амьдралаар амьдарч ирсэн охин нэг өдөр өөрийгөө цус сорогчдын хүүхэд ба цус сорогчдын ха...