Өглөө босоод дулаахан хувцас өмсөөд доош буулаа."Чанёол аа!"
"Ина! Дахиж тэгж дуудахгүй шүү"
"Айн? Тэгээд юу гэж дуудах юм?"
"Ядаж ахаа гээч! Ах захгүй гэдэг нь!"
"За, нум сумаа авсан юм уу?"
"Нум сумаар яах юм?"
"Анд явна гээгүй юм уу?"
"Энэ газарт бид нум сумаар биш ид шидээрээ амьтан агнаж цусыг нь уух болно" гэсээр бид хоёр гарч Жонгүг Жэдо хоёртой нийлэн шилжигч төхөөрөмж ашиглан ойд ирлээ.
Тун удалгүй манай ах амьд туулай чихдэж авчраад тайлбарлаж эхэллээ.
"Бид энэ туулайг алалгүйгээр цусыг нь уугаад буцааж байгальд нь тавих хэрэгтэй-"
"-хүүе нөгөө наадах чинь туулай болж хувирдаг шидтэн байвал яах юм?" гэж Жэдо сониучирхан асуулаа.
"Энэ цус сорогчдын хаант улс болохоос биш шидэт амьтдын вант улс биш! Бас битгий үг таслаад бай!" гэсэн ууртай хариулт авах нь Жэдо-д тийм ч таатай биш байлаа.
"Тэгээд алахгүйн тулд эндээс яг мөр нуруу хоёрынх нь хооронд хазаад цоолонгуутаа цусыг нь шимнэ! Гэрлэсэн хүмүүс л хуримынхаа шөнө бие биенийхээ хүзүүнээс хаздаг! За ойлгосон байх? Одоо Ина Жонгүг-тай би Жэдо-той явъя." гэж хэлээд Жэдо-г дагуулаад ойн гүнлүү явлаа.
Хамгийн гайхамшгтай нь би алмаснаас ч хурдан гүйж соёо минь гарч ирсэн байлаа.
"Жонгүг ахаа?"
"За?"
"Би одоо үүрд соёотой байх хэрэг үү? Далд хийх арга байгаа юу?" гээд нүдээ томруулан асуутал тэр чангаар инээгээд
"Яаж соёогоо далд хийх гэж байгаа юм? Кармандаа чихэх нүү? Хаха наад соёо чинь чамайг цусаар хооллох үед өөрөө гараад ирдэг юм. Бас наад хурдаа чи хүссэн үедээ ашиглаж болно. Гол нь хүний ертөнцөд хурдаа ашиглаж болохгүй шүү!" хэмээн сануулаад амжив.
"Ммм заза танаас нэг зүйл асуучих уу?"
"Юу юм асуулдаа?" гээд инээмсэглэх үед нь би бараг хайлж урсах дөхлөө. Өдөржин шөнөжин нэг л хүнтэй байсаар бүр залхчихсан байна. Үнэхээр эелдэг юмаа!
"Нөгөө та Жэдо-г яаж хардаг вэ?"
"Би нүдээрээ хардаг"
"Тиймээр биш ээ! Заза ер нь хэлчихье Жэдо таньд сайн" гэж хэлтэл тэр дороо зогсоод тэнгэрлүү ширтэн зогслоо.
YOU ARE READING
|| Vampire's diamond 💎 ||
FantasyТөрөл: Онц сонирхолтой, адал явдалт, инээдмийн, цус сорогч Гол дүрүүдэд: Кай , Кү Ина Туслах дүрүүдэд: Жонгүг, Тэхён, Чанёол Товч танилцуулга: Эгэл жирийн хүний амьдралаар амьдарч ирсэн охин нэг өдөр өөрийгөө цус сорогчдын хүүхэд ба цус сорогчдын ха...