4. [тамлалт]

562 57 2
                                    



Өглөө өөрийн эрхгүй ямар ч ядарсан шинжгүй нүдээ нээлээ. Босоод цаг харвал [4:30] буцаж унтах шаардлагагүй байсан тул босож усанд орлоо. Толинд харвал өчигдөр авсан шарх минь ул мөргүй алга болсон байв. Шархыг минь эдгээх гээд тэр тосыг түрхсэн байжээ? Гэнэт сайхан зан минь хөдөлж түүнд зориулан доош бууж өглөөний цай бэлдэж байтал хоёр давхарт хүний яргалан орилох нь сонсогдлоо. Хэтэрхий сонучирхан явсаар Чанёолын өрөөний үүдийг сэмээрхэн нээвэл нэг эмэгтэй өрөөнийх нь сандал дээр хүлүүлсэн байх ба Чанёол түүнлүү ус цацаж хацрыг нь томбойж улайтал нь алгадаж, гуяа луу нь нэг нэгээр нь зүү хатгаж, хөлөн доор нь хадааснууд тавьчихсан тамлаж байлаа. Хөөрхий эмэгтэй уйлж байсан ч амнаасаа ганц ч авиа гаргаж ёолохгүй тэсэж харин Чанёол ёжтой инээн гуянд нь дахин нэг зүү зоолоо. Энэний хажууд миний шийтгэл бараг юу ч биш байж ээ? Удаан харж тэсэлгүй шууд өрөөлүү нь гүйж ороод Чанёолыг түлхэн унагаагаад тэр эмэгтэйн гуяанд зоосон зүүг авч хүлээсийг нь тайллаа.

"Зайлаач! Чиний оролцох хэрэг биш" тэр илт уурласан байх ба над луу орилж эхэллээ.

"Тийм ээ! Тийм миний оролцох хэрэг биш гэхдээ тэглээ ч гэсэн яаж эмэгтэй хүнд ингэж хандаж чадаж байна аа?"

"Би олон хэлэхгүй ИНА! Хэрвээ энэ эмэгтэй зугтах юм бол чамайг...." гэхтэй зэрэгцэн хэвлий минь аймшигтай өвдөж гайхан доош харвал үл таних тэр эмэгтэй намайг бүлсэн байлаа. Тэгснээ чихэнд минь ойртон

"Уучлаарай энэнээс өөр арга алга! Гэхдээ хэзээ нэг өдөр би ч бас чамайг аварна охин минь уучлаарай" гэсээр алга болло. Харин Чанёол үсээ зулгаан доош суугаад орилж гарлаа

"НОВШ ГЭЖ ИНА!!! Одоо би чамайг ална" гэсээр хэвлий рүү минь өшиглөөд хаалга саван гарлаа.

Хэтэрхий аймшигтай өвдөлтийг мэдэрсэн бие минь тэсэлгүй шууд л нүд бүрэлзэн дотор муухай оргиж ухаан алдлаа.

___________________________

Хүйтэн ус дээрээс минь асгарахад шууд нүдээ нээлээ. Аль хэдийн гарыг минь таазнаас унжсан төмөртэй холбон уяж харин хөлийг минь шалтай бэхэлсэн байлаа. Хамгийн гайхалтай нь хэвлий минь шарх ул мөргүй аньж эдгэсэнд баярлан инээмсэглэж байтал

"Хүний хэрэгт хошуу дүрж асар их гай хүндрэл учруулсан та гуай яасан баяртай байх юм?" гэсээр хаалгаар орж ирсэн  Чанёол-ыг харсан даруйдаа биеэ минь дагжин чичирч эхэллээ.

"За өнөөдрөөс эхлээд долоо хоногийн турш хүний хэрэгт хошуу дүрэх ямар хор хөнөөлтэй байдгийг мэдэх нь дээ" гэсээр биеэ-н дээгүүр минь хуруунуудаа гүйлгэнэ.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now