5. [ид шид]

514 52 9
                                    




/шөнийн гурван цагт/

Арай гэж сурсан харь хэлээрээ нэг бүлгийг уншаад дуусгахад багш толгойг минь илээд

"Сайн байна! Шагнал гээд маргааш хичээллэхгүй байж болно" гээд инээмсэглэлээ. Хэдий муухай хэрцгий ч гэсэндээ заримдаа үнэхээр өгөөмөр багш шүү.

"Ааххх! Багшаа үнэхээр их баярлалаа" гэсээр хэдэнтээ бөхийж талархаад өрөөндөө орж ирээд нам унтлаа.

~зохиолчийн талаас~

Ина-г ийнхүү нам унтаж байх хойгуур Жэдо цаана нь 10 хоногийн турш хүйтэн балкон дээр түр амьдарч даарч байна гэж хэлсэн тохиолдолд хүйтэн ус цацуулан шийтгүүлж байлаа.

Өөрийгөө муулуулах ясны дургүй Жонгүг Жэдо-г хэдий үхтэл нь тамлана гэж бодож байсан ч яг цагаа тулсан чинь дөнгөж амьдрал үзэж байгаа арван тавтай жоохон охиныг тэгж тамлуулж байна гэж бодох төдийд цээж нь хөндүүрлэн өвдсөн тул ийнхүү хөнгөн шийтгэл өгжээ.

Чанёол-той шөнө дундад уулзахаар тохирсон болохоор нимгэн хүрмээ аваад зөвхөн тэр хоёрын л мэдэх нууц агуй руу нисэн очлоо.

"За анд ажил ямар байндаа?" гэж Жонгүг асуулаа.

"Хэцүү байна аа! Тэр нэг охин бүр өөрийгөө шийтгүүлэх их л юм хийлээ тэр болгонд нь тэр жижигхэн биеийг нь зовоож орилуулж чарлуулах хэцүү юмө. Ядаж байхад эвээр хэлье гэхээр дэндүү дүрсгүй зантай"

"Манайх бол гайгүй л байгаа гэхдээ би түүнийг уйлуулна гэж бодох төдийд энд үнэхээр их өвдөх юм" гээд зүрхэн тушаа гараа тавьтал Чанёол инээвхийлээд

"Чи чинь тэгвэл дурлачихсан юм байна шдэ!" гээд нуруу луу нь цохьтол

"Бараг тэгсэн бололтой" гээд тэнгэр өөд ширтлээ.

"Дурлал яах вэ! Танайх нээрээ хэдэн хичээл дутуу юм?" гээд Чанёол ярианы сэдэв өөрчлөөд асуулаа.

"Шид л дутуу байгаа"

"Манайх ч гэсэн! Тэрнээс бүр ямар шид гарч ирэх болоо гэж бодохоор гэгэлзээд байх юм" гээд хүүхэд шиг чичгэнэхэд Жонгүг үхтлээ шоолж инээгээд

"Танайхаас ямар л олигтой юм гарч ирдэг юм? Манайхыг гүйцэхгүй л болов уу? Бас яадаг гэнэ ээ? Дахиад чичирдээ?" хэмээн шоолтол

"Жонгүг бүр ахынхаа өөдөөс цор цор хийдэг болжээ? За яахав долоо хоногийн дараа манай бэлтгэлийн танхимд халз тулаан хийе!"

"Болж байна!"

"Тохирлоо" гэсээр гар бариад хоёулаа шилжигч төхөөрөмж ашиглан гэр гэртээ ирлээ.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now