Та нарын хувьд аз жаргал гэж юу вэ? Хүн бүрийн хувьд өөр өөр байдаг байх... Өглөө болгон банантай сүү уух, багшдаа магтуулах, хайртай хүнтэйгээ үерхэх гэх мэтчилэн маш жижиг зүйлсээс асар том зүйлийг аз жаргалаар мэдэрдэг байх. Харин миний хувьд би гэрлэж байна..."Аа миний бяцхан үрээ Раёон оо" хэмээн наашаа бүдчин өхөөрдмөөр инээн гүйн ирэх хүүхдийг тэврээд үнстэл ардаас "Байтлаа чиний хүүхэд болох нээ?" хэмээн Тэхён хэлээд охиноо өөр дээрээ авлаа. Харин цаанаас нь Тэ Ра ихэр дүү Тэёон-г дагуулаад ирж харагдлаа.
"Тэёон аа аав дээрээ очоорой" гэж хүүг нь явуулчихаад Жэдо-той гурвуулаа халуун дотно яриа өрнүүллээ. ИнЖэРа гурвал гээд саяхан инээлдэж байсан охидууд одоо дайн тулаанд явчихсан, хайртай хүмүүстэйгээ учраад жирмэ болох нь болоод төрөх нь төрөөд гэрлэх нь гэрлээд байж байна шүү дээ.
Хонх дуугарч тусгайлан зассан ширтэг дээр аавдаа хөтлүүлсээр, хоёр ихэр хөөрхөн хүүхдүүдээр цэцэг цацуулсаар хайртай хүн дээрээ очлоо. Яг энэ мөч дахин давтагдахгүй учраас энэ бүхий л мэдрэмжүүдийг эд эс бүрээрээ дахин мартахгүйгээр мэдрэхийг хичээж байлаа. Номлогч үг хэлж амлалт авахыг, бидний уруул бие биетэйгээ шүргэлцэн нялуурхыг, түмэн олон алга ташиж буй бүхий л мөчийг зүрхэндээ би сийллээ.
Хуримын анхны шөнө шал өөр бүтэц бүрэлдэхүүнтэй хоёр биес... нэгнийгээ энхрийлэн таалж, дуу алдуулж, оргил мөчийг хамтдаа хуваалцаад хоносон тэр шөнө. Хоёр гарыг минь холбож бариад хүзүүнээс бүсэлхий хүртэл минь тамгалж, дөнгөж дэлбээлсэн сарнайг дэлгэж аз жаргалыг хуваалцсан тэр шөнө... Их ажлын ард түүний энгэрт хэвтэхдээ өөрийн мэдэлгүй нулимс дуслуулсан тийм л нандин шөнө.
Яг л өнөөх бүрэлдхүүнээрээ аялалд гарсан ч энэ удаа Тэхёны гэр бүл дөрөв, Жонгүг жирмэ эхнэртэйгээ гурвуулаа, нөхөр Ёол багш бид гурав, Бэкхён сүйт бүсгүйтэйгээ гээд араван хоёулаа аян замдаа гарлаа.
Раёон: "Кай ахаа та миний аав болооч?"
Кай: "Хүүе яаж байгаа юм? Аав нь мэдвэл гомдоно доо"
Тэёон: "Аав ээж хоёр өөрсдөө биднийг түрүүлж гомдоосон. Дандаа өрөөндөө ээжийг нэг бол дээрээ нэг бол доороо оруулчихсан биднийг ч тоохгүй тэврээд байдаг шд" хэмээн хошуугаа унжуулан харахад
Тэхён: "Ейш аав нь хоёр хүүхэддээ дүү гаргаж өгөх гээд л ээжийг нь хайрлаад байгаа шүү дээ! Бүр гурван дүү" хэмээн ярзайхад Тэ Ра-н царай хувьс хийн өөрчлөгдөж нилээн ширүүн харцаар "Тусдаа унтана шүү" гэж хэлээд өөр тийшээ ямбтай нь аргагүй харахад Тэхён аргадах гэж хэрэндээ хичээж харин Бэкхён тэднийг шоолж инээх ба хажуудаа өөрийн сүйт бүсгүй болох Элэра-г сугадан бидэн лүү даллаж байлаа.
YOU ARE READING
|| Vampire's diamond 💎 ||
FantastikТөрөл: Онц сонирхолтой, адал явдалт, инээдмийн, цус сорогч Гол дүрүүдэд: Кай , Кү Ина Туслах дүрүүдэд: Жонгүг, Тэхён, Чанёол Товч танилцуулга: Эгэл жирийн хүний амьдралаар амьдарч ирсэн охин нэг өдөр өөрийгөө цус сорогчдын хүүхэд ба цус сорогчдын ха...