13. [найз залуу]

500 47 0
                                    


Жунин-тай хамт явах болохоор ч юм уу? Цаанаасаа догдолсоор сэрлээ. Хамаг хөөрхөн дээрээ тавиад доош буухад түүнээс минь нар цацраад гялалзаж гялтганах нь бүр дэндүү их. Хамт сугадсаар дээш нисээд сургууль дээрээ очлоо.

Мэдээж түүнийг минь дэндүү сайхан болохоор сургуулийн үүдээр ороход л бодож байсан шиг минь хүн бүрийн харц хажууд минь намайг хөтлөөд алхах Ким Жунин руу тусна.

Энэ улсын ард иргэдийн бараг 90 хувь нь хааныхаа жинхэнэ төрхийг харж байгаагүй учраас зүсээ ч хувиргах шаардлагагүй нэрээ л өөрчилсөн чигтээ ирж байгаа нь энэ.

Хамгийн түрүүнд тэр минь менежер-н өрөө лүү орж би гадаан нь хүлээн зогслоо. Удсан ч үгүй гарч ирээд

"Би танай ангид орчлоо!" гэсээр инээгээд гараад ирэхэд нь баярлаад түүнийг тэвэрлээ.

"За тэгвэл ангидаа орцгооё!" гээд түүнийг дагуулаад ороход манай Чан Уг багш орж ирчихсэн урьдын адил инээмсэглэл ээ цацруулсаар манай хүнийг танилцуулаад яг л мэдсэн юм шиг хажууд минь суулгалаа. Хичээл дундуур ангийн бараг бүх хүүхдүүдийн нүд Жунин дээр тусаж байгааг би хангалттай мэдэрч байлаа. Аажмаар түүн лүү дөхөөд

"Ууг нь чамтай хамт сургууль дээр гоё байна гэж бодсон ч энэ олон нүд бариад идчихвэл яах болж байна аа? Мммм?"

"Хмм тэгвэл бүгдийнх нь нүдийг ухчих гээд Тэхён-д хэлчих үү?"

"Тэгэх юм уу?" гээд хоёул тас тас хийтэл инээж байтал багш гэнэт номоо ширээ лүү шидээд

"Хөөе Кү Ина, Хан Солжи би энд хичээл зааж байхад та хоёр яагаад яриад байгаа юм? Сонирхолгүй байгаа бол гарч болно шүү" гэж ширүүхэн хэлчхээд буцаад хичээлээ зааж эхэллээ. Бид хоёр ч томоотой суусаар завсарлаж хоолны цаг боллоо.

Ширээнээсээ босох гэхэд баахан охидууд биднийг тойрч зогслоо.

"Хөөх чи хаанаас ирсэн юм?"

"Яасан ч царайлаг юм? Лүлү-гийн хаа дугаарыг өгөөч!"

"Хэн гэдэг гэлээ? Аан Хан Солжи бил үү?"

"Нэр нь хүртэл гоё юм аа?"

"Гэр чинь хаана байдаг юм? Орой тараад хамт явах уу?" гэх зэргээр эрээ цээргүй асуулт асууж байлаа. Манай Жунин ч бантаж юу хэлэхээ мэдэхгүй сууна. Манай ангийн охидууд нээрээ бүтэхгүй шүү!  Айн? Энэ чинь манай ангийн охид биш нөгөө бүлгийн охидууд бас доод ангийн охидууд? Гэнэт дургүй хүрч ширээгээ ширүүхэн цохиод

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now