25. [Бүгдийн тайлал/Дайн]

344 36 10
                                    


Аймшигтай их чарлаж, тарчилсан чимээ хэнгэрэгийг минь бүрхэж хаа сайгүй нүд халтирам дүрслэл үзэгдэнэ. Кай Бэкхёны цэргүүд бурхадтай тулалдаад байна уу? Чөтгөртэй тулалдаад байна уу? ч гэдгээ ялгахаа больжээ. Цасан цагаан далавч нь цусанд будагдаж толгой дээр нь эвэр ургаж улаанаар эргэлдсэн нүдтэй бурхадууд... Тэднийг хайр найргүй цавчиж алах тас хар далавчтай цус сорогчид...

/Flashback/

"Бурхад?" хэмээн дуу алдах түүний амыг гялс дараад

"Чшш, хэдэн зуун нүд хаа сайгүй биднийг тандаж байгаа болохоор хоёулаа зоорь луу оръё" хэмээн Жунин түүнийг дагуулан зоорь луу орлоо.

Цэлийсэн уужим зоорины голд аварга том алтан аяга сүндэрлэж байна. Хүчээр нулимсаа хундганд дусаагаад Ина-н толгойг зөөлөн ус руу хийлээ.

/Дурсамж дотор/

Бэкхён их л чухал царайлсан байх ба дүү нараа урдаа суулгасан байх ажээ.

"Би тэр хөгийн дайныг эхлүүлж чиний эцэг эх миний аавыг алсан алуурчны ард хэн байгааг мэдсэн" гэж хэлэхэд бүгд итгэж ядсан харцаар түүн лүү ширтэж эхэллээ.

"Гэхдээ хамгийн аймшигтай нь тэд бурхад байсан" гэж хэлээд чимээгүй болоход Жонгүг инээсээр

"Айш, та буруу хүмүүсээ сэжиглээд байна шдэ! Бурхад гэдэг чинь хамаг сайн сайхан гэгээн бүхний үүр байдаг биздээ?" хэмээн бүх шүдээ гарган ярзайлгахад нь Чанёол толгойг нь няслаад доош суу гэж дохиход Бэкхён санаа алдаад ярьж эхэллээ.

"Тэгэхээр та нар мэдэж байгаа домогт өгүүлснээр хоёр мянган жилд нэг удаа улбар сар тэнгэрт мандах мөчид ухаан нь самуурсан нэгэн овог сарны хорлолд өртдөг гэж... Яг бодоод үзэхээр улбар сар гардаг тэр өдөр бурхад найрлаж байсныг санаж байна уу? Тэгээд л ухаан нь балартсан тэр хэд сарны хорлолд өртөж бүхий л муу муухай бүхнийг сэдэн хор найруулж байгаа бололтой. Бид зогсоох хэрэгтэй. Мэдээж нэгийг нь ч үлдээлгүй алж байж..." гэж хэлээд толгойгоо өргөхөд Жунин санаа алдаж

"Хоёр сарын дараа намайг хаанд өргөмжлөх ёслол эхэлнэ. Тэрнээс өмнө төлөвлөгөөгөө боловсруулж бэлтгэлээ хангах хэрэгтэй" хэмээн чамархайгаа массажлаад Тэхён руу харвал тэр зөөлхнөөр

"Таамаглал үнэн байж! Биднийг сүйрүүлэх гэсэн бурхдын тагнуул асар олноороо эзэнт гүрэн бүрт тархсан байна. Энд ч гэсэн" гэж хэлээд гараа дохиход тэдний хажууд бэлчиж байсан буга дэлбрэх нь тэр.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now