11. [зэвүүн охин]

532 61 3
                                    



~Чи л өөрөө өрийгөө хамгаалж тэмцдэггүй юм бол хэн ч чиний талд зогсохгүй. Хайртай хүн чинь, итгэж явсан найз чинь, хүндэлдэг багш чинь хүртэл чамд эргэлзэнэ.
Энэ цус сорогчдын ертөнц болохоос хүний ертөнц биш!~

*Кү Ина*
_____________________________

"Чи л намайг ийм болгосон! Төрснөөсөө 127 жилийн дараа анх удаа..... Чи намайг галзууруулж байна. Харахгүй бол үхэх гээд байгаа юм шиг зүрх базалж өвдөөд ямар хүн гэхээрээ ганцхан өдрийн дотор намайг эзэмдэж чаддаг байна аа? Эсвэл шулам юм уу?" гээд над луу улангассан бух шиг харцаар төөнөж эхэллээ.

Тэгэхээр түүний хэлж байгаагаар бол би түүнтэй уулзаад л өөртөө сайн болгочихсон гэсэн үг үү? Тэгээд надад сайн болсноо хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас цухалдаад байгаа байхнээ? Сонирхолтой л юм.

"Царайнаас ч цаашгүй болдоо.! Ийм юмыг өдий 127 насалчхаад мэддэггүй хэрэг үү!" гээд албаар нилээд хорноор мушилзтал тэр босож ирээд аймшигтай харцаар ширтэж эхэллээ.

"Царайнаас цаашгүй гэсэн үү? Айн? Магадгүй Чанёол-ийн зааж өгч чадаагүй үлдсэн зүйлсийг нь би заах бололтой" гээд хоёр алгаа дээш нь харуулахад нэг гаран дээр нь аянга цахилж нөгөө гаран дээр нь хуй салхи үүслээ. Тэгэхээр Кай аянга, салхины хүч эзэмшдэг байх нь.

Хүн бүрт ялангуяа энэ эрчүүдэд дахиж сул доройгоо харуулах хүсэл алга. Би ч бас гал усыг гаргаж ирээд байрлалаа аван зогслоо.

"Уучлалт гуйвал чамайг ядаж ирээдүйд эхнэр минь болох одоогийн найз охин минь юмдаа! гээд өршөөе?"

"Уучлаарай? Хэлэх үгийн эзэд нь солигдсон бололтой!" гээд яг дайрах гэж байтал хаалга савагдан Ви орж ирлээ.

Ви: "Болиоч дээ! Улсын төр барих эзэд нь хоорондоо дайсагнах хэрэг үү?" гэхэд нь бид хоёр дороо номхрон зогслоо. Гэтэл Жунин гэнэт чанга дуугаар над луу хуруугаараа чичлээд

"Ина чамайг хоёр долоо хоногийн улаан хорионд оруулж байна! Хэрвээ хоёр долоо хоногийн турш цус уулгүй тэвчиж чадвал би харин чамаас уучлалт гуйя!" гээд гараа ташаандаа авлаа.

"Улаан хорио гэж юу юм?" хэмээн гайхсаар асуувал

Ви:"Цус ууж болохгүй гэсэн үг!" гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өглөө.

Хоёрын хооронд хоёр долоо хоног бол гайгүй л байлгүйдээ! Гай л байна зүгээр! Амьдрал ч адармаатай юмаа? гэж бодсоор өрөөндөө ороод хэвтлээ. Хийцгүйрч хэвтэж байгаад гэнэт Васи-г санан дуудлаа.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now