Жэк-с салж ядан гэрээсээ гарахад Жунин хамраа үрчийлгээд"Чи байнга ийм байвал өглөө болгон хоцрох болох нь!" гээд дургүйлхсэн байртай хэлэв. Би ч инээмсэглээд
"Жэк гэртээ дасаагүй жоохноороо байгаа шүү дээ, тэгээд ч миний чамайг гэх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй харин ч ихэснэ" гээд гараараа агаар дээр зүрх зурж үзүүлтэл тэр духан дээр минь үнэсээд намайг тэврээд нислээ.
Анги дээр ёстой нийлдэг хэдээрээ галзуурч өглөө. Найзуудаараа хостой байна гэдэг дэлхийг доргиох мангасууд гарч ирсэн л гэсэн үг.
Жэдо: "За тэгвэл хэрвээ уучихсан ороод ирвэл яах уу?"
Тэ Ра: "Энэ чинь одоо хүн байна даа? Хааяа нэг найзуудтайгаа гарч суухад гэмгүй харин тэнэгтээд өдөр шөнөгүй наргиж цэнгээд байвал ёстой өөрөөр ярина шдэ!"
"За тэгвэл манай Жунин та хоёрын нөхрийг уруу татаж уриалан дуудаад гадуур хонуутаар хоноод ирвэл хэнийг нь загнах вэ?"
Жэдо: "Тийм хөөрхөн эгдүүтэй амьтныг тэгээд ороод ирвэл би танай нөхрийг л загнана"
Тэ Ра: "Тийшд! Өөрсдөө явсан бол яая гэхэв Жунин уриалсан бол учиртай" гээд инээхэд Кай хажуунаас
"Гүнжээ! Би чамд ер нь эртхэн хэлэх хэрэгтэй юм байна. Хаа сайгүй харж байгаачлан Тэ Ра, Жэдо хоёроос авахуулаад босоо ороолонгууд намайг заналхийлж байна" гэхэд
Жонгүг: "Хөөш! Яахаараа Жэдо босоо ороолон байдаг юм! Миний хайр чинь хэвтээ ороолон байхгүй юу" гээд инээхэд нь Жэдо шүдээ зуусаар чихнээс нь зулгааж эхэллээ.
Тэ Ра: "Ааш! Манай Ви ч ууг нь гэмгүй гэдгээ нотолчихвол... Гэхдээ удахгүй байхаа тэр үед л ёстой та нараас ч гоёор хамт жарганадаа" хэмээн инээмсэглэлээ. Хонх ч дуугарч хоолны цаг болсныг илтгэж бөөндөө нэг ширээнд элдвийг ярилцан хооллож байтал хэсэг бүлэг нөхдүүд Жонгүг дээр ууж байсан цусаа асгах нь тэр.
Заал тэр чигээрээ чимээгүй болж бүх сурагчдын анхаарал бидэн дээр тогтсон байлаа.
"Яаж байгаа юм?" Жонгүг хэдий уурлахгүйг хичээж байгаа ч уураа арай ядан барьж байгаа нь хэнд ч мэдэгдэхээр байлаа.
х: "Кхм, харин яаж байна? Наадах чинь миний суудал байна! Хэд хоног ирээгүй биш азгүй амьтдын оромж болчихсон байна гэж хэн мэдэх вэ?" гээд инээтэл бусад суганы үснүүд нь хачир нэмж инээх нь зэвүү дургүй хоёр зэрэг хүргээд хаячхав.
YOU ARE READING
|| Vampire's diamond 💎 ||
ФэнтезиТөрөл: Онц сонирхолтой, адал явдалт, инээдмийн, цус сорогч Гол дүрүүдэд: Кай , Кү Ина Туслах дүрүүдэд: Жонгүг, Тэхён, Чанёол Товч танилцуулга: Эгэл жирийн хүний амьдралаар амьдарч ирсэн охин нэг өдөр өөрийгөө цус сорогчдын хүүхэд ба цус сорогчдын ха...