10. [сургууль]

557 52 6
                                    


Тэр том шилтгээний дотор төөрчихгүйхэн шиг явсаар өрөөтэй минь ойролцоо байсан шатаар буулаа. Ашгүй гэж өчигдрийн хөгшин ахтай таарч гал тогоо хаана юм гэж асуугаад заасан зүг рүү нь явлаа. Хоолоо идэж дуусчхаад намайг хүлээгээд зогсож байсан Тэхён-ыг дагаж гараад машинд суун хөдөллөө.

"Таны хатан гэдгийг хэн ч мэдэхгүй учраас та тэдэнд өөрийгөө өдийг хүртэл гэрээр давтлага авч байсан гэж хэлээрэй" гэхэд нь дуугүй л толгойгоо дохиод ойлгосон гэдгээ илэрхийлэв.

Удсан ч үгүй ойролцоогоор зургаан давхар барилгийн өмнө зогслоо. Бас ч гэж шилэн сайхан барилга юм гээч! Тэхён-ыг дагаж явсаар анги дааж авсан багш дээр очоод урдаас бэлдсэн анкет аа өглөө. Яаж ийм царайлаг багштай байж чадаж байна аа?

Багш: "Анги луу чинь хамтдаа орцгооё Ви ч бас хамт яваарай" гээд урд замчлан явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Багш: "Анги луу чинь хамтдаа орцгооё Ви ч бас хамт яваарай" гээд урд замчлан явлаа.

Тэхён зүсээ өөрчилж хуурамч Ви гэх нэрээр хажууд минь байх шаардлагатай болсон.

Багш: "Жи Чан Уг гэдэг хамтдаа эвтэй байцгаая" гээд гараа сунгахад нь тэсэлгүй

"Хөөх нэр нь хүртэл царай шигээ сайхан юм аа?" хэмээн шүүрс алдтал Тэхён хажуунаас

"Та гуай нөхөртэй гэдгээ мартваа!" гээд заналтай нь аргагүй шивнэж хэллээ.

Анги луугаа инээсээр ороод самбарын урд бүгдэнтэй нь мэндлээд Ви тэй хамт нэгдүгээр салааны хойд талаасаа хоёр дахь ширээнд нь суухаар болло.

"Ви!"

"Айн?"

"Энэ ангийн талаар жоохон ч болов мэдээлэл өгөөч"

"Энэ анги 25 сурагчтай 13 эрэгтэй 12 охинтой. Багшийг нь Жи Чан Уг гэдэг давхар жүжигчин мэргэжил эзэмшдэг. Бас манай анги энэ сургуулийн 4 давхарт байрладаг. Дээд талын хоёр давхарт сагсны заал бас бассейн байгаа." гээд инээхэд нь хойш нь мангастлаа.

"Тэнэг тэнэг мэддэг юм яриад байх юм!"

Завсарлаганы хонх дуугарахад ард сууж байсан хоёр хүүхэд бид хоёртой танилцлаа. Охиныг нь А Риу , эрэгтэйг нь Чи Ли гэдэг бас ч гэж дажгүй ааштай хүүхдүүд байлаа. Заза завсарлачихсан юм чинь сургуулиар жоохон тэний даа гэж бодоод ангиас гараад явж байтал хэн нэгэн араас минь дуудлаа.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now