Толгой дээрээс минь хүйтэн ус асгарахад орилсоор бослоо. Ямар галзуу нь байдаг билээ? Гээд дээшээ харвал Чанёол зогсож байлаа. Хэлэх ч үг алга сая юу болов оо?Чанёол: "БОС!! Гурван минутын дотор бэлэн болоорой!" гэсээр аймаар ширүүн хоолойгоор надад тушаачхаад өрөөнөөс гарлаа. Ямартай ч тэрний үгэнд орох хэрэгтэй гэж бодоод нүүрээ угааж бэлтгэлийн сул шорт подволк өмсөөд доош буулаа.
Тэр ширээний ард суусан байх ба намайг очоод суухад урд өглөөний цай тавьж өглөө.
"Тэгэхээр Кү Ина! чамд тайлбарлах хэдэн зүйлс байна! Долоо долоо хоногоор нэг хичээлийг дагнаж заана! Нийт 5 хичээл байгаа. Энэ долоо хоногт хатан хүн биеэ хэрхэн зөв авч явахыг зааж өгнө. Бас хаантан чамайг үгнээс зөрөх юм бол хүссэнээрээ шийтгэж сургаж болно гэсэн учраас надад гомдоллох хэрэггүй шүү"
Хөөх, тэр ч бүр солиотой бололтой! Эхнээсээ ингээд ширүүнээр үзэж байгаа юм биздээ?
Өглөөнийхаа цайгаа ууж дуусгаад түүнрүү харвал намайг дагуулаад бэлтгэлийн өрөөлүү явлаа.
"Чи ордонд очоод хамгийн эхэнд хааны өргөөлүү зөв алхаж очоод мэндлэх ёстой тиймээс өнөөдөртөө алхаа ба зөв мэндлэх зүйлсийг заах болно. Май энэ өсгийтэй гуталыг өмс" гэж хэлээд нэг товчлуур дээр дарвал миний өмнө нарийхан цагаан будаг асгарлаа ойролцоогоор өргөн нь гэхэд 5см орчим. Энэ замаар алхах ёстой юм байна гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа болохоор өндөр өсгийт дээрээ алхаж эхэллэ.
"Чи чинь хэдэн настай билээ?"
"Айн? Аан 15"
"Жоохон юм байж хэзээдээ өндөр өсгийт дээр ийм төвөггүй алхаад сурчихдаг байна аа?" гээд ёжлох маягтай хэлээд гараа элгэндээ тэврээд зогслоо.
"Нээрээ би таныг Чанёол убба гэж дуудаж болох уу?"
"У-убба? Үгүй үгүй ёстой үгүй шүү! Зүгээр л багшаа л гэж дууд" гэж хайхрамжгүй хэлчхээд дахин нэг өөр товчлуур дарахад цагаан зурааснаас бусад хэсгийн шалнууд гэнэт алга болчих нь тэр. Би ч өндрөөс айдаггүй л дээ гэхдээ л би ямар нарийхан олсон дээр явдаг тамирчин уу? Гэж бодсоор амжилттай нөгөө захруу нь очоод бахдалтайгаат түүн лүү харвал алга ташаад
"Чи ч өндөр өсгийт дээр алзахгүй юм байна! Мундаг юм аа? Харин одоо яаж зөв мэндлэх ёстой-г чинь харуулъя" гээд зүрхэн тушаа газраа баруу гараараа ок гэх тэмдгийг доош нь харуулан барьлаа.
"Яг ийм байдлаар хааны өмнө одоогийн насных нь тоогоор буюу 127 удаа мэндлэх болно"
"Айн? 127? Ээ яаж дээ чадахгүй юм байна!" гэсээр хошуугаа унжуулаад газар суутал
"Яг одоо эхнээс нь тоолоод хий эсвэл шийтгүүлмээр байна уу?" хэмээн үг бүрээ шүдэн завсраа сийгүүлэн хэлэхэд нь хурдан толгой сэгсрээд дарааллаар нь хийж эхэллээ. Хэдий амархан хөдөлгөөнтэй ч олон хийх тусам баруун гар тасарч унах аятай янгинаж байлаа.
"76" гээд гараа нугалтал аргагүйн эрхэнд хүч дутан газар суухад Чанёол намайг алгадлаа.
"Арчаагүй, доройгоо хэнд гайхуулаад байгаа юм? Ухаан орооч" гэсээр дээрээс хархад нь хацраа барин муухай харсаар арай гэж дуусгаад газар тэрийн уналаа.
"Босоод хоолоо ид" гэх дуунаар сэрвэл гар минь тэр чигтээ халуу шатаж аймшигтай өвдөж байлаа. Цаг харвал 7 цаг бэлтгэлийнхээ өрөөнд цаг гаруй унтсанаа ухааран арай гэж дээш босоод гал тогооруу явлаа. Халбагаа аваад бушуухан том том халбагадаж эхлэхэд урд сууж байсан Чанёол эгдүүцэн духруу минь няслаад
"Заваан гэдэг нь! Яаж хаантны өмнө ингэж идэж болдог юм бэ? Савхаараа нэг нэгээр нь аваад амруугаа хий" гэхэд нь би түүнрүү хялалзсаар идлээ.
"Өнөөдрийн хувьд болсон болохоор явж амардаа" гэхэд нь баярлан босоод өрөөлүүгээ орж ирлээ.
Өдөр болгон ингэж алгадуулах юм бол би ч тэсэхгүй юм байна даа. Яаж над шиг ийм цайлган хөөрхөн охинд ингэж хандаж зүрхэлж байна аа? Ёстой нэг Чанёол-г арай ч ийм хэрцгий гэж мэдсэнгүй хэмээн бодож байтал ард Чанёол зогсож байлаа.
Овоо доо, намайг гэмтээсэндээ харамсаад уучлалт гуйх гэж байгаа юм байна гэж бодож байтал Чанёол намайг ор луу түлхэж унагаад өөрөө хөлөн завсар минь суугаад халаглаж эхэллээ.
"Хэтрүүлээд алгадчихсан бололтой! Сорив тогтоож болохгүй гэсэн шүү дээ энэ тоосонцрыг л түрхэхээс, Кай ч мэдвэл ална даа! Кү Ина, Энэ их өвдөх болохоор тэвчээрэй" гэх дуунаар нь айсандаа чимээгүй боллоо. Удалгүй тэр нүүрэнд минь ямар нэг зүйл түрхэж эхлэхэд түлэгдэх мэт аймшигтай өвдлөө.
Залхтлаа битгий! болиоч! гэж орилох ч тусыг эс олсноор цаг гаруй үргэлжилсэн аймшигт өвдөлт эцэст нь намжлаа.
Орон дээр хамаг тамираа барж нус нулимстайгаа холилдон хэвтэх миний хажуугаар Чанёол хялам хийчихээд л гараад явлаа.
Аавын хэлсэн үнэн байж! Үнэхээр ямар ч өрөвдөх сэтгэлгүй хэрцгий чөтгөр юм даа! гэж гомдоллосоор нэг мэдэхэд унтсан байлаа.
Хэрцгий хорвоог өрөвдөх сэтгэлгүй хүн л гаталж чаддаг.
YOU ARE READING
|| Vampire's diamond 💎 ||
FantasyТөрөл: Онц сонирхолтой, адал явдалт, инээдмийн, цус сорогч Гол дүрүүдэд: Кай , Кү Ина Туслах дүрүүдэд: Жонгүг, Тэхён, Чанёол Товч танилцуулга: Эгэл жирийн хүний амьдралаар амьдарч ирсэн охин нэг өдөр өөрийгөө цус сорогчдын хүүхэд ба цус сорогчдын ха...