Гайхамшиг.

299 14 2
                                    

Мэдээж хамгийн түрүүнд шүршүүрт орохоор шийдэн угаалгын өрөөний зүг гүйх шахам хурдлалаа.Шүршүүрт орох зуураа өнөөдөр миний хувьд ямар чухал өдөр болохыг бодон ухаан алдахаас наагуур юм болов.Цаг гаран усанд орсны эцэст нэг юм гарч ирэн өрөө уруугаа орохоор гэлдрэв.Ийм гайхалтай өдөр юу өмсөхөө бодоод бодоод олсонгүй хувцасны шүүгээгээ буулгав.Новш гэж өмсөх юм олдохоо байжээ.Ямар ч байсан биед эвтэйхэн чөлөөтэй хувцас өмсөх хэрэгтэй хэмээн бодож Нирвана хамтлагийн логотой хар майк,Айдот гэсэн бичигтэй улаан шоотой цамц,Хар конверсоо өмсөхөөр шийдэв.Төгс зохицол :3 Заа даа би ч нүүрээ будна гэж юу байхав гэсээр хальт кремдэж өөгөө дарж,хөмсгөө заслаа.Зиакк өглөөний бодсон ёсоор үснийхээ шар сортой үзүүрийг ороов.Ингээд л бэлэн болчихлоо шүү дээ.Би ч хурдан юмаа гэсээр цаг хартал 4:30!!! Юу вээ?? Би ийм удаан юмуу?? Амьдралын минь хамгийн чухал үе болоход ердөө 2 цаг 30 минут л үлдсэн гэж үү хэмээн бувтнаж байтал Рамона залгах нь тэр.

Рамона:Байна уу Бийз? Би бэлэн болчихлоо.Чи яаж байна?

Би: Би ч бас бэлэн болчихлоо.Сандра яасан?

Рамона: Би одоо залгах гэж байнаа.Бодвол бэлэн болчихсон л биз!

Би: Зза тиймдээ.Та 2 30 минутын дараа манайд хүрээд ирээрэй.Перль одоо хоол хийж байгаа.

Рамона: Зза гэсээр таслав.Хэрэгтэй гэсэн зүйлсээ цүнхлээд доошоо буув.

Перль:За бэлэн болчихсон уу?

Би: Аанха:)) Одоо явах л үлдлээ.Жерими та 2 цуг явна биздээ?

Перль:Жерими ажил дээрээ байгааштээ хонгор минь.Би та 3ыг хүргэж өгөөд дуусахаар нь очиж авъя за?

Би:Зза:)) Одоо нөгөө 2 чинь ирж байгаа байхаа даа

Перль:За тэгвэл хоолоо аяглачихъя!

Би: Зза гэж ярьж дуусаагүй байтал хонх дуугарав.Очоод харвал тэр 2 байх бөгөөд хурдхан шиг оруулж ширээний ард суулаа.

Би:За манайхаан гялс идчихээ.Хоцрох нь байна!

Рамона:Тайвшир.2 цаг дутуу байна:))

Перль: Харин тийн.Жаахан тайван ид л дээ :))

Би: Зза ямар ч байсан цагийн дараа тэнд очно шүү!

Перль:Мэдээж:)) гэх мэт зүйлсийг ярьж байтал гарах цаг боллоо.Хурдхан шиг гадуур хувцасаа өмсөн гарахад бэлэн боллоо.Хурдхан шиг машинд үсрэн суугаад Аллианзын зүг хөдлөв.Тэр болтол бас нээх хол биш юмаа.Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө ирлээ.Эээээээ тэнгэр минь зомбины дайрлаганд өртөж байгаа юм шиг л байв.Дайрекшионерссс!!!!!! ийм л агуу хүмүүс шү дээ:)) Өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөв :3.Нөгөө 3ын царайг харвал битүү шок!! Дотроо шоолон инээж байтал 

Перль: Хүүе ээ!! Ямар аймар юмбэ хха :)) 

Би: Аргагүй шүүдээ!!! Дэлхийн номер нэг хамтлагийн тоглолт эхлэх гэж байна шүү дээ!!

Перль:За тиймдээ:)) Би харьлаа шүү та 3 болгоомжтой байгаарай

Би: За та болгоомжтой яваарай

Перль:За цагийг сайхан өнгөрүүлээрэй.Дуусах дөхөөд яриарай!

Би.За :)) гэсээр Перлийг машинд нь хүргэж өглөө.Одоо 10хан минут үлдээ шүү дээ хэмээн нөгөө 2той ярьж байтал Аллианзын хаалга нээгдлээ!!!

Тавилан.|Харри Стайлс|Фэнфик|Место, где живут истории. Откройте их для себя