Өрөөндөө орон шууд л лаптоп уруугаа дайрах нь мэдээж.Интернэт хөтөчөө нээн Скайп! Гайхалтай хэн ч онлайн биш байна.Нээрээ тийм л дээ энд өдөр ч Монголд шөнө болж байгаа.Бүгд унтсан бололтой.За ачаа тээшээ янзлъя даа.Юмаа янзлах зуураа тэр хоёрыг яаж аав ээж гэж дууднаа эвгүй л юм.Гэхдээ зүгээрээ миний ээж аав болох нь үнэн юм чинь хэмээн бодов.Гэтэл OTRA сарын дараа эхлэхийг саналаа.Ум хумгүй доош буун Перль танаас хүсэх юм байна гэж хашхичив.
Перль:Яасан юу болсон?
Би:Ххэ тийм ч сүртэй биш л дээ.Гэхдээ миний хувьд хамгийн том мөрөөдлүүдийн минь нэг! Та надад One Direction хамтлагийн дараа сараас эхлэх On The Road Again тоглолтын тасалбарыг авч өгөх үү?
Перль:Юу гээч? хэмээн харц нь ширүүсэв.
Би: Хэрэггүй л асуулаа хэмээн бодно
Перль:Өрөөн дотроо байгаа номын тавиурын эхний нүдийг татаад үз дээ :))
Би: Өө бурхан минь та надад аль хэдийнээ авчихсан байхнээ??
Перль: Мэдээж штээ хонгор минь.Тэгээл би чамайг хурдан явъя гээл яаруулаад байсан юм!
Би: Үнэхээр их бүр маш их баярлалаа.Хайртай шүү танд гэсээр тэврээд авлаа.
Перль: Би ч бас.Алив охин минь хамтдаа гарч харцгаая! гэсээр дээш уралдан гүйлээ.Тэр 35тай хэдий ч надтай чацуу л юм шиг байх юм :3 Тавиурын эхний нүдийг татлаа.Эээээ тэнгэр минь яасан ч гоё тасалбар в дээ! Барихаас ч хайран юм.За тэгэхээр суудлын тоог хардаг хэрэг!! Хэлэх үг ч олдсонгүй.Хамгийн урд эгнээ!!!!!!!!! Ёоооё Перль та ч үнэхээр мэдрэмжтэй юмаа.Надтай хамт явна биздээ?? хэмээн итгэл найдварын харцаар харлаа.Учир нь одоо энд Перль Жерими 2оос өөр таних хүн надад байхгүй билээ.
Перль: Хонгор минь,бид 2 чамайг хүргэж өгч,авна цуг орно гэж санахын ч хэрэггүй шүү :)
Би:Яагаад?
Перль: Би их хүнтэй газраас айдаг :(
Би: :( зза тэгвэл ганцаараа орохнээ :// Ямар ч байсан баярлалаа Перль,үнэхээр их хайртай шүү!
Танилцаад удаагүй хүндээ би урьд нь хэзээ ч ингэж хайр зарлаж байсангүй.Яагаад ч юм Перль надад хэзээ хэзээний дотны минь найз шиг мэдрэгдэнэ.Гэр оронтойгоо танилцаад авах зуураа Жеримитэй ч сайн танилцлаа.Монголоор дажгүй яридаг юм байна шүү.Ер нь л тэр их сайн хүн бололтой.Харахад нэг л дулаахан дотно мэдрэмж төрнө.Түүнтэй англиар хэдэн өгүүлбэр солилцсоны дараа тэр намайг англи хэлэндээ сайн юм байна гэж магтсан шүү :3 Энэ тэрийг хийсээр байтал орой болжээ.Маргааш хийх юм их байгаа шүү хэмээн Перлийг хэлэхэд нь үнэхээр л ядарснаа мэдэв.За 2оо сайхан амраарай.Би унтлаа хэмээсээр өрөөнийхөө хаалгыг хаав.Тиймээ,би 1Дтэй цуг унтах гэж байна штээ :3 хурдхан хөнжилдөө орох минь.Үгээр хэлэхийг аргагүй сайхан мэдрэмж! Би Австралид байна шүүдээ гэж бувтанасаар өөрийгөө чимхэж үзлээ.Бодит байна!! Үүнээс илүү бодитой юм хаана ч үгүй гэж өөртөө хэлээд нүдээ анив.
Өө бурхан минь Харри Стайлсийн найз охиныг хараачээ.Тэд ингэж явдаг бий вий.Зургийг нь дараарай гэх сэтгүүлчдийн дуу хаа сайгүй хадна.Тэр үнэхээр ичимхий юм.Яагаад заавал энэ охиныг сонгосон юмбээ.Бид чамайг Надинэ Леополдтой болзож байгаа гэж бодсон?? Тэр худлаа байжээ тиймүү Харри?? Чи нэг үг дуугараачдээ,Саяны асуултанд хариулаач?? хэмээсэн аймшигтай сэтгүүлчид энд тэндээс зулгаана.Гарнаас минь хэн нэгэн атгаж хаашаа ч юм чирээд гүйгээд л байх юм.Холын холд.....
Нүдээ нээлээ... Өө энэ ердөө зүүд байж! Хэн гарнаас минь атгасан юм бол?? Монголд байхдаа 1Dг зүүдэлдэг байсан ч хэзээ ч ийм учир битүүлгээр зүүдэлж байсангүй! Энд хоносон анхны шөнийн минь зүүд ч гайхалтай байлаа шүү хэмээн бодсоор утас уруугаа гараа явууллаа.
За энэ парт маань өгүүллэгийн маана эхлэл хэсэг болж таарлаа :)
ВЫ ЧИТАЕТЕ
Тавилан.|Харри Стайлс|Фэнфик|
FanfictionИтгэмээргүй хувь тавилан,амьдрал гэдэг зүйлийг хожсон нэгэн охины түүх! Story Of My Life :)