Хайр халамжаас эхэлдэг.

267 17 7
                                    

Өө 11 л болж байна штээ,би хэтэрхий эрт сэржээ.(Би унтах их дуртай,монголд байхдаа ч үхрийн дуунаар сэрдэг байсан мэдээж энэ нь их үд.Харин хичээлтэй өдөр их өглөө босох гэж зовдог байлаа шүү дээ) За байзөө,одоо монголд 2 цаг болж байгаам байнэ штээ тэгэхээр би гэрийхэнтэйгээ утсаар ярьж болохнээ!!! Хамгийн түрүүнд гарах кодоо хийн ээжийн утасны дугаарыг цуглуулаад залгав.Дуудаад л....

Ээж:Байна уу?

Би: Байнаа ээж би байна

Ээж:Ашгүй чи ингэж ярих гэж,буунгуутаа ярьж болсонгүй юу? Их санаа зовлоо!!!!

Би: Харин та нарыг унтаж байгаа байх гэж бодоод уучлаарай ээж

Ээж: Зза зүгээрдээ,тэгээд амьдрал хэн байна даа?? Дажгүй юу хэр таалагдаж байна?

Би: Санаа зовоод хэрэггүй дээ ээж,би үнэхээр сайн байгаа итгэж болноо!

Ээж: Зза итгэж байнадаа охин минь,Сувд өчигдөр над уруу ярьчихсан.

Би:Хэзээ вээ?? Тэгээд яагаад надад хэлээгүй юм?

Ээж: Хха чи чинь үхэх гэж байгаам шиг хурхираад байсаншт!

Би: Тэгэхээр тан уруу бүр орой залгажээ?

Ээж:Тиймээ,чамайг сэрээмээргүй байна гэж хэлсэн

Би:Зза та ар хэр байна?

Ээж: Өө байдгаараа л байцгааж байна... За охин минь дараа яръя ээж нь завгүй болчихлоо

Би: За ээж хайртай шүү.

Ээж: Би ч бас хонгор минь биеээ сайн бодоорой.

Би: Та ч бас гэсээр яриа өндөрлөв.Одоо Тунгаа Сүмбээ 2луу залгадаг хэрэг!

Утас нь дуудаад л....

Тунгаа: Байна уу??

Би:За юу байна даа???

Сүмбээ: Өө чи муу өөдгүй амьтан!!! Тунгаа бид 2 чамайш ямар их хүлээснийг мэдэж байна уу новшоо??

Би: Мэдэж байнаа,харин би ярих боломжгүй байлаа

Тунгаа:(утсыг нь булааж авч байгаа бололтой) Бид 2 чамайг ингээл бид 2г хаяж байгаавм байх гэж бодлоо!

Би: За хуцаад бай.Юу гэж тийм юм болдын!!

Тунгаа: За тэр яахав,ямархуу байна?

Би: Үнэхээр гайхалтай!!! Надад яг одоо OTRAгийн тасалбар байна гэвэл итгэх үү?

Тунгаа: АААААААААААААААААААА!!!!! Чи ч азтай юмаа!!! Суудал нь??

Би: Хамгийн эхнийх:))))

Тунгаа: Мэдээд байсан юмаа!!! Ямар ч байсан энэ талаар орой Скайпды! Тэгэхгүй бол одоо ухаан алдах нь!

Би: хха зза :)) та 2оор юу байна даа??

Тунгаа: Бид 2 яахав хичээлээ тараад нөгөө газраа чамайг яриад сууж байлаа,чөтгөрийг дурсахаар гэж хахаха :))

Би: Хха жихшиг за тэгээд орой яръя!! Одоо доошилохгүй бол болохгүй нь!

Тунгаа:Зза :)) гэсээр салгав.

Яагаад доор чимээ гарахгүй байгаа юм болоо?? хэмээн бодсоор доошоо буутал үнэхээр хэн ч алгаа.Гарч гражид машин байгааг шалгав.Машин ч алга:/// Хааччихваа энэ 2?? Ямар ч байсан буцаж ороод юм олж идье гэсээр гал тогоо уруу орон үзтэл бүтээлгээо бүтээчихсэн баахан хоол халуунаараа байв.Дээр нь нэг захиа байх бөгөөд уншвал:

Ээж аав 2 нь чиний бичиг баримтийг цэгцлээд ирье.Хоолоо халуун дээр нь идээрэй бас орой 3лаа чамд энэ хотыг танилцуулах журмаар гарах учраас өөрийгөө сайн бэлдээд том өрөөнд байгаа савтай зүйлийг нээж үзээрэй.Хайрт ээж Перль чинь <3

гэсэн байв.Гайхалтаййййййййй!!!!!! хоолоо ч идэлгүй том өрөөний зүг гэдэн годон хийсээр очтол цагаан хайрцагтай зүйл байх бөгөөд нээж үзвэл: Богино хар даашинз!! *_* /Little Black Dress/ үнэхээр үзэсгэлэнтэй гоёмсог юмаа! Гэхдээ би энийг арай өнөөдөр орой өмсөх юм биш биздээ?? За арай үгүй байхаа,гэхдээ өмсч болохоор л юм.Доогуураа дэрвэгэр дээгүүрээ жаахан бариуг эс тооцвол:)) За очиж хоолоо идье гээд буцаад гал тогоо уруугаа орон эхнээс нь амстал тэр арай тогооч юм биш биздээ гэсэн бодол толгойд минь орж ирэв.(Үнэхээр амттай,,) Нээрээ тэр ямар мэргэжилтэй юм бол?? Би асууж байгаагүй юм байна! Ирэхээр нь асуудаг хэрэг:)) За идэж дуусчихаад аягаа угаая гэсэн бодолтойгоор тайвнаар идэж эхэллээ.Нэлээн удаан идсэний эцэст нэг юм цадан гал тогоогоо цэвэрлэж эхлэв.Бурхан минь ийм газар гэрээ цэвэрлэхэд ч их урамтай юмаа хэмээн бодсоор нэг мэдэхэд дууссан байв.Гэнэт цонхон дээр цав цагаан зүйлс наалдлаа.Тиймээ,энэ чинь цас байна.Энд ирээд харсан хамгийн анхны минь цас гээд гадаа хэсэг гаръя гэсэн бодолтойгоор хурдхан шиг хувцасаа углан гарлаа.Цэвэр агааар!! Цээж дүүрэн амьсгал!! Дулаахан цас.Яг л бүх юм нь надад зориулагдсан юм шиг! 

Тавилан.|Харри Стайлс|Фэнфик|Место, где живут истории. Откройте их для себя