Хүлээлт.

254 15 1
                                    

~Бийзус's пов~

Хараааал идэг.Би чамайг үзэн чдаж байна.Чи хэтэрхий тэнэг юм.Хэлэх үг олдохгүй нь ээ!! Ганц л удаа уулзах тавилантайгаа мэдэхгүй ингэж их юм санан ядаж ганцхан удаа тэвэрч чадалгүй явуулчихлаа гэж үү!! Арай ч дээ хэмээн өөрийгөө зүхэн хөлөө зөөж ядан явж байтал

Рамона. Хооое Бийз зүгээрүү?

Би: Зүгээр дээ. Гэхдаа л би өөрийнхөө тэнэгийг гайхаад барашгүй нь.Чамд үнэхээр их баярлалаа.

Рамона:Битгий тэнэгтээд бай.Харри чам уруу яаж харсныг чи анзаараагүй л гэж битгий хэлээрэй.Ер нь зүгээр л анхыхаа харцаар чамд дурласан байх.

Би: Тийм байж боломж бараг л байхгүй шүү дээ! :(

Рамона: Боломжгүй зүйл гэж байхгүй! Одоо явж Сандраг олцгооё!'

Би: За тэгье дээ гэсээр цэнгэлдэхийн гадаа очтол 

Сандра: Чөтгөр аваг.Та 2 ямар их уддаг юм.Намайг орхиод харьчихсан юм байх гээд уйлах л дөхлөө!

Рамона:Хха за уучлаарай.Явсан хэрэг бараг л бүтсэн :))))

Би: Худлаа яриад бай

Сандра: За алив эхнээс нь яриад байгаарай.

Би: Би Перлийг дуудаадхы.Рамона чи яриад өгчих

Рамона:Мэдээж хэрэг!! хэмээн амаа олохгүй ярьж гарав.Тэр хооронд Перль ирж амжлаа.Сандрагийн нүднээс оч гялалзаж байх нь тэр :)) Машинд суугаад зөвхөн тоглолтийн талаар л ярина гэж тохирсон учраас энэ талаар нэг ч үг цухуйлгасангүй.Тоглолт ямаргайхалтай болсон талаар,яг юу юу болсон талаар нэг ч зүйл алгасалгүй ярьсаар байтал тэр 2ийг гэрт нь хүргэж өгөөд өөрөө ч гэрийхээ гадаа ирчихсэн байв.Хаалгаа онгойлгон ортол хэн ч байсангүй тул Жерими хаана байгааг асуутал  ажил нь энэ долоо хоногоос жинхэнэ утгаараа эхэлж байгаа гэхээс өөр юм надад хэлсэнгүй.Сэтгэл санаа нэг л тавгүй!! Ядарсанаа сая л санаад өрөө уруугаа унтхаар алхлаа.Өөрийн мэдэлгүй утас уруугаа хялам хийж,нэг л тавгүйгээр санаа алдаж байлаа.Ороо хурдхан шиг засаад хэвтэж авав.Үнэхээр их ядарсан авч нойр хулжжээ.Гадаа тас харанхуй.Сэтгэлд минь хүйтэн гуниг хургаж байгааг мэдэн цаанаас нэг л жихүүн мэдрэмж төрнө.Тэнгэрт гялалзах одод.Тэртээ хол.Үнэхээр үзэсгэлэнтэй юм яг л Харри Эдвард Стайлс шиг.Тиймээ тэр бол ОД.Харахад хэтэрхий ойр боловч хэзээ ч хүрж боломгүй.Тэр тусмаа жирийн нэг хүн хэзээ ч түүнийг шүүрч чадахгүй.Гэнэт хацар минь нойт оргино.Хүйтэн нулимс.Үнэхээр гашуун.

Зиакк.Нэлээн удаан хүлээлгэчихээд ийм богинохон парт бичиж байгаад уучлаарай.Дараагийхийг хурдан бөгөөд уртаар бичнээ. :)

Тавилан.|Харри Стайлс|Фэнфик|Место, где живут истории. Откройте их для себя