Жонгүкын талаас
Хараал ид гэж би юу харчхав аа?
Жонгүк өөрийгөө ийн хараасаар хамаг уураа баран явах бөгөөд нүдэндээ нэг л итгэж өгөхгүй байв.
-Магадгүй согтчихоод үзсэн п*рногоо төсөөлсөн юм болов уу? минутын өмнө харсан тэр үйл явдал одоо хүртэл толгойгоос нь гарч өгсөнгүй " Анх танилцуулахдаа л ах минь энэ тэр гээд л байсан би ч амьдралд хөл тавихад хэтэрхий гэнэн байна даа"
Тэд жирийн найзууд ч биш хуурай ах дүүс ч биш бүр хосууд байж гей хосууд.
Уур хүрмээр юм би ямар олон өдөр тэдний худал хуурмагт итгэж явсан хэрэг вэ? гэтэл ингэж дагзаараа савуулах ч гэж дээ. Ганцаараа хар шөнөөр алхан мөрөө тэврэн явбал Тэхён дэлгүүрийн үүдэнд жижигхэн ширээтэй сандал дээр сууж байв.
Хуруугаа оролдон хажуудаа ганц шар айраг тавьсан байх бөгөөд тэр надаас ч илүү гунигтай харагдана. Уйтгартай энэ байдлыг нь өрөвдөхгүй байж чадсангүй. Хажууд нь сандал татан суугаад шар айрагнаас нь балгавал над руу хальтхан харсан ч тоосон шинжгүй буцаад хуруугаа оролдоно.
-Юу хийж байгаа юм залуу минь.
-Миний юу хийх чамд ямар хамаатай юм, эндээс зайлж үз...
-Таагүй байгаа байх нь ээ уйтгарлахад хэтэрхий сайхан шөнө байна гэсээр тэнгэр лүү харвал ойрын хэдэн өдөр харагдаагүй цэлмэг тэнгэр, гялалзсан одод үзэгдэнэ.
-Чамайг яагаад уурласныг чинь мэдэхгүй ч би сая нэг нууц зүйл мэдсэн харин чамд хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй байна.
-Чиний хэрэг надад огтхон ч хамаагүй би чамайг зайл гэж байна. Түүний ууртай баргил хоолойг сонссон ч гэсэн яриагаа таслах бодол байсангүй.
-Миний талаар биш галзуу бух минь энэ Жимины талаар наад уур омогоо барьж сур гэсээр түүний шилтэй архинаас дахин балгавал над руу нэг юм удаанаар ширтэн
-Тэгээд юу юм хэлээч гэсээр зандарлаа.
-За даа за хөгшөөн, чи Юнгиг сайн мэдэх байх, үнэндээ би тэднийхээс гараад явж байна. Яагаад гэвэл Жимин тэр хоёр миний нүдэн дээр сонсож байна уу? Тэхён тэд миний нүдэн дээр шүү ичих ч үгүй үнсэлцсэн. Гэтэл би тэднийг ах дүүс гээд итгэчихсэн Юнгид хичнээн их тал засаж байлаа даа.
YOU ARE READING
•Чиний төлөө•[Completed]
FanfictionБи дэлхийд хайртай байсан ч дэлхий намайг өөрөөсөө авч хаяхыг хүсэх үед чи л миний дэргэд байсан Нэгэн залуу үл мэдэг хотод ирж тэндэхийн ганц алдартай кино театрт ажилчнаар орсноор бүх үйл явдал эхлэх болно. Түүнд тохиолдох гунигтай зовлонтой жарга...