2 хоногийн дараа
Тэхёны санаа хэтэрхий тогтворгүй байлаа. Алхам тутамдаа ямар нэг зүйлээс сэрэмжилсэн мэт огцом хөдөлгөөн хийж жижиг юмнаас хүртэл бэргэнэ. Хамтдаа алхах Жиминд хүртэл ажиглагдсан бололтой шүхэр атган чичрэх гарыг нь хараад түүнээс сониучирхан асуувал
-Зүгээр дээ нойр дутуу хоночихсон болохоор бие жаахан тааруу байна гэж хэлсээр өнгөрлөө.
Жиминыг ажил руу нь хүргэж өгөөд явах бодолтой байсан ч театрт шинэ ажилтан авсан гэх сургаар өнөөх шинэ хүнийг харж хажуугаар нь Жиминыг ямар нэг аргаар халдашгүй нэгэн гэх бодол төрүүлэх зорилгоор хамт шөнийг өнгөрөөх санаатай очих гэж байгаа нь энэ юм. Учир нь Бора тэр өдрөөс хойш ажлаасаа шууд л гарсан. Бас Макс хаа нэг газар нуугдаж өөрийнхөө оронд менежер авсан. Магадгүй тэр нууцыг нь дэлгэгдчихнэ гэж айсандаа нуугдаж байгаа байх. Харамсалтай нь надад түүний нэг ч зураг нотлох баримт байхгүй, зүгээр л айлгасан төдий. Гэвч Максд миний зураг байгаа нь баттай, хэрвээ тэр бүх үнэнийг мэдчихвэл миний сайхан цаг албан ёсоор дуусч тамын амьдрал эхэллээ л гэсэн үг.
Жиминыг ч өөртөө татаж чадаагүй байж түүнд "Эрчүүдийн эрхтэн хөхдөг хүүхэмсэг гаж донтон" болох нь. Ийм байхад яаж тайван байх юм бэ?
Цаг харвал түүний ээлж арай болоогүй байлаа. Гэрлэн дохио өнгөрөөд зам хөндлөн гарвал хажууханд зайрмагны мухлаг харагдана.
-Жимин зайрмаг идмээр байна уу?
Ямар ч эргэлзээгүй толгойгоо дохин хамтдаа дотогш ороод нэг нэг шоколадтай зайрмаг аваад тоглоомын талбай дээрх савлуур дээр суухаар явлаа.
Гадаа бараг л шөнө дунд болох гэж байсан тул энд хэн ч алга. Үл мэдэг салхинд хоёр тийш найган ганхах төмөр савлуур. Хоёул сууцгааж биеэ зөөлхөнөөр хөдөлгөнө.
Тэнгэр лүү харвал хэдэн өдөр орсон борооны үл салхинд туугдан алга болж мянган одод гялалзаж сар тодоор гэрэлтэнэ. Гэхдээ ямар ч гайхамшиг дэргэд минь суугаа үзэсгэлэнт шиг харагадахгүй биз.
-Бороо зогсчхож...шүхрээ буулган орохоо байсан бороогүй агаарыг мэдрэхээр гүнзгий амьсгаллаа.
Чийгний үнэр биш ч хачин хүчиллэг хурц үнэр сэнгэнэнэ. Хэзээ хамгийн сүүлд бороог алгаараа мэдэрч, хэзээ хамгийн сүүлд нүүрэн дээгүүрээ дусах борооны дуслыг үнслээ. Жаахан байхдаа л ганц удаа бороонд норж байсан сан. Усаар туучин тоглож хөгжилтэйгээр дэгдэн гүйснийхээ дараа хэд хоног халууран бүх биеэ бинтээр ороон хэвтсэнээ санаж байна. Түүнээс хойш дахин нэг ч удаа бороог амтлаагүй.
YOU ARE READING
•Чиний төлөө•[Completed]
FanfictionБи дэлхийд хайртай байсан ч дэлхий намайг өөрөөсөө авч хаяхыг хүсэх үед чи л миний дэргэд байсан Нэгэн залуу үл мэдэг хотод ирж тэндэхийн ганц алдартай кино театрт ажилчнаар орсноор бүх үйл явдал эхлэх болно. Түүнд тохиолдох гунигтай зовлонтой жарга...