_4_

132 18 3
                                    

-Өглөөний мэнд ичимхий залуу минь.

Ажилдаа орж ирээд удаагүй байхад түүний гайхалтай хоолойг сонслоо. Энэ лав дэлхий дээрх хамгийн сайхан мэндчилгээ байх.

-Чамд ч бас өглөөний мэнд.

-Чи яагаад ийм эрт ажиллаж байгаа юм чиний ээлж болоогүй биз дээ.

-Бора ганц өдөр эрт ирээч гэж гуйсан юм.

Хариултаа хэлчхээд сая асуусан асуултанд нь гайхаж орхилоо. Тэр намайг хэдэн цагт ажилладгийг мэдэхээр барах уу бүр цээжилчхэж.

Том тавцан дээр тохойгоороо налан дуугүй зогсохыг нь хэсэг ажигласанд багахан түгшиж хэсэг сандарсаар яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бол бас энэ эрт юу хийж ганцаараа яваа юм бол гэж гайхаж ядан зогсоно. Өмнө нь дандаа оройн цагаар охидууд цуглуулдаг атал өнөөдөр өөр хүн шиг л ондоо зүйл хийгээд байх чинь.
-Чи өөрөө энэ эрт юу хийж байгаа юм.

Хэсэг ширээний булан руу ширтсэнийхээ дараа хамраа үрчийлгэн
-Яахав дэмий л. Манай гэр яг урдаас харсан байшин.

Түүний хэлснээр бол кино театрын урд байрлах 3давхар хаус тэднийх болж таарах нь.

-Тэгээд чамайг ажилдаа ирж байгааг чинь хараад шинэхэн найзтайгаа мэнд мэдэх гээд л ирлээ.

Яагаад ийм үйлдэл хийгээд байгааг нь мэдэхгүй ч намайг гэсэн өчүүхэн сэтгэлийг нь ургуулан бодохгүй байж чадсангүй. Өдөр бүр намайг цонхоороо хардаг болов уу? Орой бүр тарахыг минь харуулдан зогсдог болов уу? Санасандаа болоод дахин дахин ирдэг байсан юм биш байгаа.

Хэдий энэ бүхэн үнэн биш ч дотроо төсөөлөөд ч болтугай мөрөөдөхийг илүүд үзнэ. Ингэж бодсон тэнэг бодолдоо өөрийгөө баясгасаар инээд алдан
-Ирсэнд баярлалаа гэж догдлонгуй хариулчхаад жаргалтайгаар ичингүйрэн зогсвол хойд өрөөнөөс дарга гараад ирэх нь тэр. Тэд өмнө нь нэг удаа уулзаж байсан, уулзахаар барах уу өрөөндөө юу ч юм хийгээд таг алга болчихсон. Бидний жижигхэн яриа ч өндөрлөж захирал түүнийг хараад инээд алдаж дуу шуу болон түүнтэй хачин дотноор мэнд усаа мэдэлцээд өрөө рүүгээ аваад орчхов. Хэдий яриагаа таслах хэн хэнд нь таатай байгаагүй ч аргагүйн эрхэнд дуусчихлаа.

Энэ мөчөөс хойш захиралдаа үнэн голоосоо дургүй болчихсон юм. Ямар жаргалтай ямар сайхан хэдэн хором байлаа даа. Гэтэл энэ захирал гээч хачин гадаад нөхөр ганцхан секундын үйлдлээрээ бүгдийг нь үгүй хийчихлээ. Жижигхэн умгар бөгс эргэх зайгүй тэр өрөө рүү нь чихээд дахиж гарч чадахааргүй болгочих юмсан.

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now