_5_

116 17 1
                                    

Яг л нэгэн хэвийн өглөө. Нар мандаж шувууд жиргээд ажилдаа явахдаа бэлдлээ.
Дөнгөж найруулсан кофегоо балгангаа өчигдөр шөнө хамтдаа орон дээр хэрхэн хэвтэж хэрхэн ярилцсан талаар бодно.

Бас түүний бэлхүүсээр минь ороосон гар нь хичнээн хүчтэй бас ямар энхрий байсан гэж санана. Тэхёныг түлхсэн залуусыг бурхан ивээж ивээлдээ авах болтугай.

Өөрийгөө шоолон ганцаараа жаал инээж ажилдаа явлаа.

Амралтын өдөр байсан тул үйлчлүүлэгчид тасралтгүй ирсээр ээлж дарааллан зогсоно.
Анх ажилд орохдоо хэн ийшээ ирдэг байна гэсэн бодлоосоо бүр иччихлээ. Кино үзэхээр ирдэг хэтэрхий олон хүн байгаад байна.

Зогсоо зайгүй бөхийж тонголзож худал инээмсэглэсээр нуруу ам хоёр бүр хөшиж орхилоо. Ажлын цаг дуусан дуустал тасралтгүй ажиллаа. Энэ хүмүүс чинь өнөөдөр юу болчхоо вэ?

Хөлөө хөштөл зогссоны эцэст ээлж ч дуусаж ажлаа хүлээлгэж өгчихөөд хувцсаа солин гэр лүүгээ харихаар болж нэг юм кино театраас гараад
-Бурхан минь гэртээ очоод эртхэн унтаж амрах минь хэмээн хэлээд амьсгаа авна.
Үүлтэй тэнгэрийн зүг ширтсээр гэрийнхнээ үүдэнд ирвэл Тэхён яг өмнө нь зогсож байсан тэр газраа дахиад зогсох байх нь тэр.

Зуны энэ оройг улам гэрэлтүүлэх гэсэн шиг цайвар өнгийн жинс хослуулж өмсөөд үсээ хайш яайш арзайлгаад хана налчихсан бодлогоширно.

Хэцүүхэн өдрийн эцэст түүний царайг харна гэдэг хичнээн их аз жаргал вэ?
Удаан өвдсөн шүдээ авахуулчихсан юм шиг л хамаг өвдөлт алга болоод томоос том инээмээр санагдаж бие тэр чигтээ эдгэрчихсэн мэт баярласаар түүнийг хармагцаа гүйж очоод хүзүүгээр нь тэврээд авлаа.

Гайхалтай нь түүнээс үнэр урьд хожид үнэрлэж мэдэрч байгаагүй тийм л тансаг тийм л сайхан үнэр үнэртэнэ. Ухаан санаагаа алдчихсан мэт самуурч мансууруулах бодис хэрэглэсэн мэт агаарт хөвөн дэгдсээр арай гэж нүүрээ хүзүүнээс нь салгалаа.
Тэхён эсэргүүцэл үзүүлэлгүй тайван гэгч хөдөлгөөнгүй зогсоно. Харин ч намайг ямар хүнд өдөр туулсныг минь мэдсэн юм шиг нурууг минь удаанаар цохиж өгөөд гүнзгий амьсгаа авна.

Тэврэлтээ салгачхаад тээнэгэлзэж ядан нүд лүү нь ширтсээр
-Юу нөгөө сая нөгөө гэж юу гэж хэлэхээ мэдэхгүй мэдэн будлитал үсийг минь арзайлгаж
-Чамд ч бас хүндхэн өдөр байж дээ. Алив орцгооё найз минь гэж хэлээд хамтдаа дотогш орлоо.

Ирэхдээ түүний гартаа атгасан зүйлийг нь анзаараагүй бололтой. Хэд хэдэн шил шар айраг бас сөжү авчиржээ. Хөргөгчнөөс хачир болгочих жаахан юм хажууд нь тавиад хамтдаа уулаа.
-Кяаххх чи ч мэдрэмжтэй юм аа. Яг нэг ингэж тавьж байгаад уумаар байсан юм.

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now