-Математикын улсын аварга шалгаруулах тэмцээний дараа миний эгэл жирийн амьдрал орвонгоороо өөрчлөгдчихсөн. Магадгүй энэ өдрөөс авахуулаад би шинэ хүн болсон байх. Юнгитэй уулзсан учраас. Түүний ар гэр нь хангалттай сайн ч Юнги л ганцаараа сагс спорт гэж явсаар хичээлээ хаячихсан болохоор, улсын аваргад нэгдүгээр байранд орсон надаар хичээл заалгах гэсэн нь тэр. Хэдий Юнги хичээл заах хэмжээний муу байгаагүй ч өдөр бүр түүнтэй уулзаж дэргэд нь байх үнэхээр сайхан байсан. Магадгүй тэр надад бага багаар гүн гүнзгий нөлөөлж эхэлсэн болохоор тэр биз. Олон хүнтэй ярилцаж чаддаггүй намайг ядаж л танилцахыг хүссэн хүнээсээ "сайн байна уу?" гээд асууж чаддаг болгож, үзэл бодлоо ч чөлөөтэй илэрхийлдэггүй бүрхэг нэгэн байхад минь хэний ч өөдөөс хараад инээмсэглэж чадах тийм л нийтэч хүн болгож өөрчилсөн. Түүний ачаар би цоо шинэ хүн болж байсан юм. Хамгийн гайхалтай нь түүний ачаар би хүнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах ямар сайхан болохын мартаж чадахааргүй ихээр ойлгосон. Нэг ёсондоо бид бие биедээ уусаж эхэлсэн. Бидний хайр гайхалтайгаар цэцэглэсээр дэндээ сайхан үргэлжилсэн.
Яаж гэдгийг нь мэдэхгүй ч над шиг номын солиотой хүн бүр мөсөн өөрчлөгдсөн юм. Эцэст нь бид бүтэн жилийг хамтдаа өнгөрөөж гайхалтай олон дурсамжтай болсны эцэст Юнги Францад байдаг аав дээрээ очих шаардлагатай болсон юм. Тиймээс л түүнийг явахаас нь өмнө аав ээжтэйгээ төгсөлтийнхөө баяраар танилцуулах гээд анх удаа авч очсон минь хамгийн том алдаа болж хувирсан даа.
Тэгээд л миний жаргалтай амьдрал уйтгар гуниг хагацлаар дүүрчихсэн. Намайг ижил хүйстэн гэдгийг мэдээгүй аав ээж хоёр яг л галзуурсан мэт уурлаж оройн хоолны ширээн дээр байсан бүх зүйлийг нураангаа алдсан. Хар дарсан зүүд шиг л аймшигтай өдөр. Тэднийг тэгж их уурлаж байхыг анх удаагаа л харсан. Том тэмцээнд ялагдахад ч тэд тэгэж их уурлаж байгаагүй.
Харин Юнги зүгээр л гараад явчихсан. Тэр ийм зүйл болохыг мэдэж байсан нь ойлгомжтой. Гэхдээ л бид бууж өгөхийг хүсээгүй. Аав ээж хоёр эсэргүүцсэн ч бид юуг ч даван туулахаа амласан. Даанч тэр өдрөөс хойш бид хоёр уулзалдаагүй. Маргааш нь Юнги хагас сарын хугацаатай Франц руу нисэж би гэрийн хорионд орсон.
Ээж намайг долоо хоног өрөөнд маань хорьсны эцэст арай гэж гарахад би бараг л хүн байхаа болиод Юнгиг санаад үхэх дөхсөн цогцос болоод хувирчихсан.
Гэтэл хамгийн аймшигтай нь Юнгигээс ямар ч дуудлага ирээгүй. Захиа мессеж шуудан гээд. Явснаас нь хойш нэг ч удаа холбоо барьж чадаагүй. Харин нэг өдөр манай Францад байдаг найзаас зурвас ирсэн юм. Юнгиг өөр хүнтэй болсон гэж. Түүнийг Францад нэг эмэгтэйтэй хөтлөлцөөд явж байгаа зургийг над руу илгээсэн. Тэгээд л миний итгэл хаана ч байхгүйгээр шалдаа буусан юм даа.
YOU ARE READING
•Чиний төлөө•[Completed]
FanfictionБи дэлхийд хайртай байсан ч дэлхий намайг өөрөөсөө авч хаяхыг хүсэх үед чи л миний дэргэд байсан Нэгэн залуу үл мэдэг хотод ирж тэндэхийн ганц алдартай кино театрт ажилчнаар орсноор бүх үйл явдал эхлэх болно. Түүнд тохиолдох гунигтай зовлонтой жарга...