_17_

122 7 4
                                        

Бүгдэнд нь удахгүй гарах шинэ оны мэнд баяраа сайхан тэмдэглээрэй. Жижигхэн өгүүллэгийг минь уншдагт баярлалаа 💜💜💜

Чангаар хашхирахыг хүссэн ч амаа гараараа дарлаа.

Өмнө нь хамтдаа унтаж байсан ч байдал арай ч ингэж хурцдаж байгаагүй. Нүв нүцгэн Тэхён миний хажууд хэвтэх бөгөөд хараал идсэн түүний эрхтэн гуяыг минь шүргээд байв.

Бүлээхэн эрхтэн нь миний арьсанд хүрэх тоолонд хамаг биеийн үс арзас хийж хөлийн үзүүрнээс толгойн орой хүртэл тогонд цохиулчихсан юм шиг жирвэс хийнэ. Зүүдэндээ эргэж хөрвөөн миний биед улам ойртон бүр гараараа тэвэрч аваад хөлөө бүсэлхийг минь давуулаад тавьчхад нь толгой дотор атомын бөмбөг дэлбэрч орхив. Зүүдэлж ядан гийнаж амьсгаадахад нь гэнэтхэн өчигдрийн явдлаас хэсэг дурсамж зурвас хийн орж ирлээ.

Чөтгөр гэж түүний эрхтэн над руу орж үснээс нь чангаар зулгаах бидний кино театрт хийсэн бохир үйлдэл. Хацар халуу дүүгэж нүүр галаар төөнүүлсэн мэт шатна. Бид жинхнээсээ хийжээ.

Энэ дурсамжыг бодоод үзвэл Тэхён бид хоёр овоо хэд хэд нахисан бололтой.

-Юу вэ? Юугаа солиороод байгаа шаар вэ? Гэж толгойгоо цохиж аваад Тэхёны хөлийг эвтэйхнээр дээрээсээ холдуулаад бослоо.

Босохдоо золтой л өнөөх бэлгэвчин дээрээ гишгэчихсэнгүй. Газраар дүүрэн хог, давахыг нь даваад холдуулахыг нь холдуулаад арай гэж цэвэрхэн газар гараад цаг руу харвал ажил эхлээд Тэхён хичээлээсээ хэдийн хоцорчихсон байв. Гэхдээ даанч надад түүнийг сэрээх зориг байсангүй. Хэрвээ сэрээчихвэл юу гэж хэлэх юм.

-Өглөөний мэнд гээд инээх үү? эсвэл

-Өчигдөр шөнө ямар сайхан байв аа гэх үү?

Хэзээ ч үгүй түүн шиг жирийн хүнтэй унтчихаад өөдөөс нь инээвэл алуулах байлгүй.

Зурвас бичээд үлдээе гэж бодсон ч хэтэрхий хөгийн амьтан болчих юм шиг санагдаад зүгээр л хувцсаа өмсөөд чимээгүйхэн гарлаа.

Сэгсийчихсэн үс нойрмог нүд бага зэрэг архи үнэртэх бие.

Өнөөдөр ингээд зугтсан ч дараа нь заавал уулзаж л таараа. Ямар үхэн үхтэлээ нуугдаж чадах биш. Ер нь яагаад тийм зүйл болчхов оо. Над шиг биеэ сайн барьдаг хүн Тэхёныг зөвшөөрөөгүй л бол хийхгүйсэн. Магадгүй хэн хэн нь ухаан санаагаа бүрэн алдчихсан юу болоод байгааг ч мэдэлгүй хийчихсэн биз. Тэхён өөрийн ухаантай байсан бол яагаад ч тийм зүйлийг хүсэхгүй. Тэхён чинь straight тийм байж надтай унтана гэж байхгүй. Эсвэл үгүй юм болов уу?

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now