_6_

111 14 3
                                        

Өглөө сэрэхэд толгой ямар аймшигтай өвдөөд байгааг анзаарлаа. Заадсаараа салах нь уу гэлтэй хүчтэй өвдөж арай гэж орноосоо босоод цаг руу харвал ажлын цаг арай болоогүй байв.

Босох гэнгүүт л эргэн тойрон найган ганхаад бөөлжмөөр санагдаж дотор муухайрна. Чадлаараа л дөрвөн хөллөж мөлхөөд аяганд арай гэж хүйтэн ус хийж аваад уулаа. Хоолой зураад л орох энэ ус рашаан бололтой. Хэд хэдийг хөнтрөөд хоолойгоо чийглэн дараа нь бие үсэнд шингэсэн архины үнэрээ гаргахаар усанд ороод ажилдаа явлаа.

Шартаад үхэх шахсан амьтан кино театрт ирвэл Бора гайхсан бололтой хацар, нүүрэн дээр гараа тавьж үзээд халуурсан эсэхийг шалган
-Чи зүгээр үү? Бие чинь муу байгаа юм уу?

Хүн харахаас нь өмнө түүний гарыг доош нь буулгаад
-Зүгээр дээ өчигдөр жаахан уусан юм гэхэд дэмий санаа зовсондоо Бора уцаарлаж
-Чамайг ингэж их уудаг гэж бодсонгүй.

-Би ч тийм их уугаад байдаггүй л дээ өчигдөр л....

Нээрээ өчигдөр Тэхёнтой хамт уусан шүү дээ. Өглөө босохдоо түүний байгаа үгүйг ч анзаарааргүй орхичхож. Түүнийг гэртээ орхиод ирэв үү? Эсвэл хэдийн явчихсан байв уу?

Толгойноос болоод үнэхээр юу ч санахгүй байлаа. Өчигдөр гэвэл Тэхёны ярьж өгсөн түүхээс цааш кадр тасарсныг санана. Харин түүнээс хойш юу ч алга. Элдэв юм ярьчхаагүй байгаа. Хайртай дуртай гээд хэлчихсэн бол Тэхёнтой энэ хүртэл авч ирсэн бүх харилцаа дууслаа гэсэн үг. Толгойгоо ширээн дээр цохин өөрийгөө ямар тэнэг болохыг ойлгож ундуйцвал Бора
толгойгоо сэгсэрч
-Жимин минь дээ Жимин минь хэзээ том болно оо. Өнөөдөртөө би чиний оронд суух уу? Гэж санал тавивал хэдий сайхан санаа байсан ч мөнгө хэрэгтэй шүү дээ. Бас Бора надаас болоод бүтэн өдөр ажиллах шаардлагатай болно.

-Хэрэггүй дээ Бора баярлалаа. Чи ядарч байгаа байх одоо харьдаа. Өнөөдөртөө өөрийгөө аваад гарчихна надад санаа зоволтгүй.

Түүн шиг охидууд үнэхээр эгдүүтэй. Хэдий би ижил хүйстэн ч гэсэн охидуудын эгдүүтэй байдлыг хүлээн зөвшөөрдөг шүү. Бэлхүүс хүрсэн буржгар улаан шаргал үс . Үсийг нь зориудаар муухай болгох гээд арзайлган хацарнаас нь хөнгөхөн чимхвэл Бора өвдсөндөө болоод гарыг маань тэр дор нь алгадчихав. Түүний муухай царайлахыг харж шоолон чангаар инээвэл хажууд хэн нэгний хоолойгоо засах нь сонсогдлоо.

Тэхён өчигдрийн хувцастайгаа гартаа хоёр шилтэй зүйл барьчихсан зогсож байлаа. Бас ямар ч царайны хувиралгүй худлаа инээмсэглэнэ. Түүний энэ инээмсэглэл яавч жинхэнэ биш.
-Өөө Тэхён чи ирчихсэн байжээ. Түүнийг хармагцаа дуудаж нааш ир гэхэд Тэхён ширээн дээр хүрч ирээд өнөөх гартаа атгасан шилтэй зүйлээ над руу сарвайн.
-Май Жимин уучих толгой чинь өвдөж байгаа биз дээ...

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now