_15_

128 8 3
                                    

Чихэн дээр утасны дуу намуухнаар эгшиглэхэд зүүднээсээ сэрлээ. Тийм ч таатай зүүд байгаагүй ч Жонгүкын өмднөөс зүүгдэж байсанд орвол сэрсэн нь дээр. Хоёр гараа дэлгэн суниагаад гүнзгий амьсгаа авбал санамсаргүй хэн нэгнийг цохиод барахгүй их л дотно сүрчиг ханхалах аж.

Утас тасралтгүй дуугараад байсан тул эхэлж утсаа аван чихэндээ наагаад хажууд хэн байгааг харахаар зэхвэл Тэхён дээш харан хэвтэнэ. Түүний цээж рүү бага зэрэг ойртон үнэртвэл өнөөх сүрчиг түүнийх байжээ.

Чихэн дээр байх утасны цаанаас нэгэн хүн их л тайвнаар ярих бөгөөд хоолойг нь сонсоход л өөрийгөө арай гэж барьж байгаа бололтой

-Хён байна уу? сонсож байна уу?

-Байна аа сонсож байна. Юу бол оо вэ?

-Та өглөө ирсэнгүй.

-Өөө хуваарь гаргах байсан шүү дээ би аль ээлжинд нь болсон.

-Хичээл удахгүй орох болохоор өглөөний ээлжинд тавих гэсэн ч та одоо гэртээ байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөртөө орой ажиллаад маргаашнаас өглөө гарна шүү.

Миний нойр дутуу байгааг анзаарсан бололтой мартуулчихгүй гэсэндээ дахин дахин давтаж хэлсээр байлаа.

-За ойлголоо доо битгий ээж шиг үглээд бай цагтаа очно гэсээр залхсан өнгөөр санаа алдтал Жонгүк илүү өндөр хоолойгоор үглэхэд нь утсаа тасалж орхив. Одоо бол юу ч сонсогдохгүй байна.

Утсаа газар шидэн хажуудаа байгаа гайхширлыг санан хорон царайлсаар цээжин дээр нь зөөлхөнөөр гараа тавин үзэсгэлэнтэй төрхийг нь ширтвэл тэр яг л диваажингаас надад зориулагдаад энд буугаад ирчихсэн сахиусан тэнгэр шиг харагдана. Ув улаан уруул, уртаас урт сормуус, ягаа бутарсан зөөлхөн хацар халууцсанаас болоод хөлөрсөн хүзүү гээд болдог бол хазаад шүднийхээ ормыг үлдээх сэн. Хүзүүг нь харахад л арааны шүлс өөрийн эрхгүй ялгарсаар хоолойгоо давуулж ядан залгитал Тэхён эргэж хөрвөөхдөө намайг гараараа ороогоод хүзүүгээр минь тэврээд авав.

Зүрх хаа байгаа гадаа хүртэл сонсогдохоор чангаар цохилж ичсэндээ болоод түүнийг түлхмээр байсан ч доторх хүн байна зөрүүлээд тэврэхийг шаардана. Зүүн мөрөн дээр суух чөтгөр хорон царайлсаар

"Алив тэвэр л дээ наад залуугаа үмхээд өөрийн болгоод ав, цаашлаад бэлхүүсээр нь хөлөө ороо яадаг юм адилхан унтаж байгаад л өөрийн мэдэлгүй ингэчихсэн гээд бодчих" гэж шивнэх бол баруун мөрний сахиусан тэнгэр далавчаа дэвсээр

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now