Үдэшлэг болох өдөр
-Ааш Жимин-ши ямар уддаг юм бэ? Би хөлдөх шахлаа.
-Уучлаарай даа бороо ороод хувцас хатаагүй индүүдэх гээд удчихлаа.
-Заза гялс гүй хоцорлоо.
Хэд хоног хүлээсэн сүүлчийн танилцах үдэшлэгтээ очихын тулд байдгаараа яарсан ч аргагүйн эрхэнд хоцорчихлоо. Тэхёны үргэлж биедээ авч явдаг шүхэр доор хамтдаа сургуулийн зүг гүйцгээнэ.
Энэ хотод байдаг цорын ганц ахлах сургууль. Цаг шөнийн 10ыг зааж сүүлчийн хонх дуугарахтай зэрэгцэн очих газраа ирвэл сургуулийн үүдээр дүүрэн машинууд зогсож дотроос нь гялалзсан даашинзтай охидууд, шинэхэн хослол өмссөн залуусыг сугадан алхана.
Машинаар биш алхаад ирсэн болохоор миний өмссөн кет Тэхёны өмссөн гутал хоёулаа заваараад шавхай болчхож. Бие биенийхээ гутлыг харж өөрсдийгөө ямар муухай харагдаж байгааг анзаарсан ч дэм болгож нэг нэгнийхээ үсийг засаж өгөөд дотогш орохоор шийдлээ. Бороо зогсчихсон болохоор шүхрээ хураагаад хогийн савны ардуур нуун тавиад хамтдаа алхлаа.
-За орцгооё тэдэнд үзүүлээд өгье.
Хоёулаа шийдэмгий царайлан цамцныхаа захыг босгон тэгшлээд том том гишгэлсээр заалны хаалгыг татан онгойлговол эргэн тойрон дүүрэн хүмүүс хаа сайгүй олон өнгийн гэрэл цацарч чанга хөгжим нүргэлэн дуугарч гял цал саа, ууж идэх зүйлс, шаарнуудтай ширээ хаа сайгүй харагдлаа. Миний амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй гайхамшигтай орчин бол энэ яах аргагүй мөн.
Өндөр таазнаас дүүжлээтэй сар шиг том бөмбөлгийг харахад өөрийн эрхгүй инээмсэглэж орхив.
Учир нь Юнгитэй унтсан өдөр миний анхны үдэшлэг байсан юм.
Өнгөрсөнд
Жилийн өмнө шинэ жилийн үдэшлэгт Юнгитэй хамт орохоор догдолж байлаа. Түүнтэй хамт өмсөх хослол, хос бөгж, хос гутал бүр хамтдаа бүжиглэх аяа хүртэл сонгочихсон байсан ч физикын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцаж орхисон юм. Аав ээжид оролцмооргүй байгаагаа олон удаа тайлбарласан ч эцэг эхийн зөрүүд занг юу ч зогсоодоггүй юм билээ. Бүхэл өдрийн турш үргэлжлэх тэмцээнээс болоод анхаарлаа ч төвлөрүүлж чадахгүй өөртөө уурлаж байсан ч хэрвээ нэгдүгээр байранд орчихвол эрт явж болох байх гэж найдсаар бүх хүчээ дайчлан тэмцээнийг тэргүүлж эхний байранд орж ялсан ч би үдэшлэгтээ амжаагүй. Яаран сандран хөлөө эцтэл гүйж амьсгаадан арай гэж очсон ч цэвэрлэгчээс өөр хүнгүй хоосон заал л угтсан.

YOU ARE READING
•Чиний төлөө•[Completed]
FanficБи дэлхийд хайртай байсан ч дэлхий намайг өөрөөсөө авч хаяхыг хүсэх үед чи л миний дэргэд байсан Нэгэн залуу үл мэдэг хотод ирж тэндэхийн ганц алдартай кино театрт ажилчнаар орсноор бүх үйл явдал эхлэх болно. Түүнд тохиолдох гунигтай зовлонтой жарга...