double up ndd bayrlsna helehgumu kkk edr hha za bayriin odor yum cni 2heseg ognoo on garaad saihan yum idengee unshaarai hoorhonuudee💜 lobuya
-Тэр санахгүй байсан, надад хэлсэн үгнээсээ нэгийг нь ч санахгүй байсан урьд шөнө болсон тэр бүх зүйлийг хүртэл гэтэл би тэр үгэнд нь итгээд түүнтэй унтаж л байдаг. Ердөө хар тамхинаас болоод мансуурсан хүний үгэнд итгээд хайртай гээд андуурчихаж. Анхны хайртайгаа ороод ирэхэд нь хүртэл өчүүхэн жижиг итгэл тээсэн ч би ердөө түүнд дурлаад сохорчихжээ.
Өөрийн ухаантай байсан тэр шөнийг хараал идэг тамд очихоор үйлдсэн нүглийн минь урьдчилгаа юм уу? эсвэл азгүй тахиа минь хайртай хүнийхээ ухаангүй үгэнд хууртагдаж жаргал эдэлсэн шөнөө ганцаархнаа санаж яв хэмээн намайг зовоохыг хүсээ юу? Тэхён гэр лүүгээ харих замдаа чулуу өшиглөн гутлынхаа хоншоорыг халцлан алхсаар гэр лүүгээ орлоо.
.
.
.
.
.
-Тэхён яагаад тийм гунигтай байсан юм бол бас яагаад, яагаад явалгүй намайг хүлээж байсан юм бэ? яагаад яваагүй юм бэ? яагаад явалгүй намайг хүлээж байв яагаад гэж амандаа үгэлсээр нойрноосоо сэрж орхив.
Гадаа харанхуй бүрхэж шөнийн одод түгэн сар цэнхэр туяагаар гэрэлтэнэ. Хажууд Юнги хэвтэх бөгөөд түүний зөөлөн амьсгааг сонсоод л саяын хар дарсан зүүдээ мартчихлаа.
Таагүй зүүднээсээ болоод амьсгаа давхцчихсан цээж хөндүүрлэн өвдөх бөгөөд хоолой аргана. Орноосоо сэмээрхэн босоод ус уухаар хөргөгч онгойлгон харвал тавиур дээр Тэхёны хийсэн хоол харагдах бөгөөд удаанаар ширтэж
-Чамд юу тохиолдоо вэ? Тэхён......ийн бувтансаар хөргөгчөө хаавал Юнги сэрчихсэн нүдээ нухлан
-Жиминаа хонгор минь юу хийж байгаа юм гэхэд нь айсандаа болоод цоччихов.
-Би сэрээчихсэн үү? Ам цангаад ус уух гэсэн юм одоо унтлаа.
Түүнийг ширтэн гадаах цонх руу харсаар тэргэл сарыг ажиглана. Яагаад ч юм бүх зүйл гунигтай байх нь сэтгэлд үнэхээр сэвтэй юм. Хүсэн хүлээсэн Юнги миний дэргэд байхад би яагаад ингэж гуниглаад байгаа юм бол. Үнэхээр л бишүүрхээд байгаа юм болов уу? удаанаар түүн рүү алхсан дэргэд нь хэвтээд энгэрт нь нүүрээ наана. Гүнзгий амьсгаа аван нүдээ анивал Юнги зөөлхөнөөр зөрүүлэн тэврээд үсийг минь илэн үнслээ.

YOU ARE READING
•Чиний төлөө•[Completed]
FanfictionБи дэлхийд хайртай байсан ч дэлхий намайг өөрөөсөө авч хаяхыг хүсэх үед чи л миний дэргэд байсан Нэгэн залуу үл мэдэг хотод ирж тэндэхийн ганц алдартай кино театрт ажилчнаар орсноор бүх үйл явдал эхлэх болно. Түүнд тохиолдох гунигтай зовлонтой жарга...