_10_

119 14 2
                                    

Өөдөөс минь эгцэлж ширтчихээд зориуд сандраахыг хүссэн мэт нүд салгалгүй ажиглаж дулаахнаар инээмсэглэн
-Жимин чи надаас юу хүссэнээ асуу би хариулмаар байна. Би бүгдэд нь хариулмаар байна. Чамд асуухыг хүссэн зүйл байна уу? гэж нүдээ томруулан ширтэнэ.

Түүний харц юуг илэрхийлээд байгааг зүгээр ч нэг сонсох биш бүр мэдэрч байлаа. Бүх зүрх сэтгэлээрээ түүний хэлээд байгааг ойлголоо. Үг хэлэхээсээ урьтал Тэхёны уруулыг дахин дахин харахгүй байж чадахгүй нь.

Толгойгоо удаанаар дохин инээмсэглэж
-Хадгалаад авчихаж болох уу? Би бодох хэрэгтэй байх.

-Болно оо...би байж л байна.

Хоёулаа өөд өөдөөсөө харин адилхан цагаан бинтээр боочихсон гараа харан шоолно. Гэтэл санамсаргүй түүний гуянд хөлөө хүргэчих нь тэр. Тэхён гайхсандаа уулга алдтал хажуу оронд хэвтэж байсан эмээ хүртэл түүний чанга хоолойг сонсоод цочсондоо бухимдаж "зүрхээр явах нь дуугаа аяд" хэмээн үглэнэ.

Хоёул амаа даран хөхөрсний дараа Тэхён гэнэтхэн хөлийг минь барьж үзээд
-Жимин хөл чинь мөс шиг хүйтэн байна.

-Намайг үнэхээр уучлаарай өөрийн мэдэлгүй л гэсээр буцааж татах гэтэл Тэхён
-Зүгээр дээ Жимин зүгээр. Харин яагаад хөл чинь ийм хүйтэн байгаа юм. Чи эдгээгүй хэрэг үү? Даарч болохгүй шүү дээ гэж загнан хөлийг минь гэдсэндээ хийчих нь тэр.

-Тэхён яагаад байгаа юм бэ?

-Найзуудын хооронд ийм зүйл байх шүү дээ Жимин. Чи бол өвчтөн харин би чиний асран хамгаалагч дуугүй ингээд хэвт гэсээр хамаг биеийг минь бөөцийлөн хөнжлөөр хучлаа.

Хөлийн улнаас төөнөх түүний халуун цээж. Булчин байхгүй ч гэсэн хэтэрхий дулаахан юм.

-Баярлалаа Тэхён.

Баатар аятай л өөдөөс харан цээжээ түнтийлгэн нүдээрээ зүгээр хэмээн дохиолоо.

.
.
.
-Би хөлдлөө Жимин...

Түүний хоолой шатаар доош буухад л сонсогдож байлаа.

-Очиж байна шдэ.

Байрны орцноос гарахад шүхрээ толгой дээрээс барин борооноос хамгаална.

-Шүхрээ яасан бас л мартчихсан уу? Цонхоороо бороо орж байгааг хараад марталгүй аваад гарч болдоггүй юм уу? Мангар минь...толгойг руу хөнгөхөн цохиж замын турш үглэж эхлэх нь тэр.

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now