Түүнтэй хамтдаа шүхрэн доор бороотой гудамжаар удаанаар алхана.
Машинууд хажуугаар удаашруулсан мэт аажуухнаар зөрж хашлагад тогтсон усыг цацруулалгүйгээр өнгөрсөөр. Гэхдээ бороо шүхрийг цоолох нь уу гэлтэй хүчтэй асгарсаар.
-Чи энд ирээд хэр удаж байна. Миний мэдэхээр лав сар байх тийм үү? Гэртээ ганцаараа амьдардаг бололтой. Би их ажигч шүү. Өнөөдөр л танилцсан байж чамайг бараг нэвт шувт мэдэж байгаа биз дээ. Өөрийнхөө талаар илүүг яриад өгөөч.Шүхрээ тас атгаад уруулаа хазалж ядан юу гэж хариулахаа мэдэхгүй тээнэгэлзвэл
-Чи өнчин юм уу? тийм үү?"Үнэндээ би тэдэнд дургүй"
Доош харан газар ширтэнгээ толгойгоо хөнгөхөн дохилоо.
-Зүгээр дээ. Би ч бас дуртай биш тэгэхээр хоёулаа адилхан юм байна. Бүгдээрээ бороонд норж үхээсэй.Хачин хараалыг нь сонсчхоод багахан инээмсэглэн гарцан дээр түр зогслоо. Толгойгоо бага зэрэг дээшлүүлээд тэнгэрийн зүг харвал том том дуслууд зогсохоо үл мэдэн орсоор саарал тэнгэр гундуухан үзэгдэнэ.
Энд бүтэн нэг сар амьдрахдаа бороог ингэж удаанаар ширтэж ингэж дурлаж түүнийг ийм үзэсгэлэнтэй байдаг гэдгийг анзааргүй явж. Магадгүй дэргэд минь тэр хүн байгаа болохооо бороо ийм гайхалтай санагдсан биз. Дусал бүр нь алмаз мэт гялтганаж гараа зузаан цамцныхаа халааснаас гаргаад алгаараа мэдрэх гэж шүхрийн гадна гаргавал нэг хоёр усан дусал арьсанд мэдрэгдэнэ. Гэтэл гэнэтхэн гарыг минь татаад авчхав.
-Чи чинь галзуурчхаа юу?Хийсэн гэнэтийн үйлдэлд л гайхсаар түүний зүг харвал хөмсгөө байдгаар нь зангидчихсан гарыг минь чангаар атгачихсан зогсоно.
-Яасан бэ?-Чи чинь галзуурчхаа юу? Гарандаа тийм хайргүй юм уу?
-Яасан бэ? Бороонд норж болохгүй хэрэг үү?
Хэдэн дусал усанд норсон гарыг минь хувцсандаа арчаад өөрийнхөө гартай хамт атгасан хэвээр халаас руугаа хийчхэв. Чихэн дээр дуугарах дохионы дуу бүдгэрч бороо удаашруулсан мэт шиврэн орох бөгөөд бүх хүмүүс дороо нам зогсчихсон мэт санагдана. Аль эсвэл одоо болж буй бүхэн жинхэнэ биш юм болов уу? Хүмүүсийн царай бүдгэрч борооны хурд саарч гэрлэн дохионы чихэнд чийртэй чимээ тээр алсад дүнгэнэнэ.
Түүний гар хэн хүнийхээс илүү дулаахан бас хэзээ ч тавихыг үл хүсэх зөөлхөн байх нь тэр. Асуултанд минь ч хариулахгүйгээр ногоон гэрэл ассан гарцаар гарыг минь чирсээр дагуулан гарлаа.
YOU ARE READING
•Чиний төлөө•[Completed]
FanfictionБи дэлхийд хайртай байсан ч дэлхий намайг өөрөөсөө авч хаяхыг хүсэх үед чи л миний дэргэд байсан Нэгэн залуу үл мэдэг хотод ирж тэндэхийн ганц алдартай кино театрт ажилчнаар орсноор бүх үйл явдал эхлэх болно. Түүнд тохиолдох гунигтай зовлонтой жарга...