•7•

2.1K 195 8
                                    

Юунаас болоод яагаад ингээд байгаагаа мэдэхгүй ч Тэхёнд санаа минь зовоод байх юм.

Тэр дандаа л инээгээд л их хөгжилтэй байдаг байсан ч энэ удаад түүний нүүрэнд ямар ч инээмсэглэл тодроогүй нь миний санааг зовоосон гол асуудал нь байсан юм.

Би Тэхёний дугаарлуу залгасан ч ер хариу ирэхгүй байсан нь намайг илүү дордуулчихав.

Түүнд инээмсэглэхгүй баых ямар шалтгаан тохиолдсон юм бол?

Та нарын хувьд том асуудал мэт санагдахгүй ч тэр үргэлж инээмсэглэж надаар доог тохуу хийдэг байсан гэтэл тэр надтай нээх үг ч солиогүй болохоор л би энийг том асуудал гэж үзэж байна.

Товчхондоо бол.....

Ким Тэхён гэх залуу ерөөсөө инээхгүй байх нь маш том асуудал!!

Би нэг мэдсэн хувцасаа өмсчихөөд гарах гээд зогсож байх нь тэр.

Юу вэ? Түүнийг инээхгүй байлаа гээд түүнрүү явах гээд байгаа юм уу?

Чи ч солиорч байгаа юм байна, Жисүү

Би ингэж бодчихоод буйдан дээрээ хэвтээд өөрийгөө баахан шоолж инээв.

Би үнэхээр галзуурч байгаа юм байна. Хэдхэн цаг инээхгүй байлаа гээд түүнд санаа зовон гүйж очих гээд л. Бас ингээд тэнэг хүн шиг инээгээд л...

Би яавч эрүүл биш.

Би хэсэг буйдан дээр юу ч юм бодон сууж байгаад шийдвэртээ бат зогсон гэрээсээ гаран машинруугаа гүйв.

Тэхён дээр очих болно!

*****

Би түүнийг хаана байгаа бол гэх талаар бодсоор эцэст нь нөгөө хоолны газарт байж магадгүй гэх таамагтай болсон юм.

Бид анх уулзахдаа тэнд хоол идэж, бас дараа нь би очиход тэр тэнд байж байсан шүү дээ.

Тэнд байж л таараа.

Би хурдхан тэнд очин машинаасаа буухад урд минь хэзээнээ танил болж халуун уур амьсгал өгөх хоолны газар намайг угтав.

Би дотогш яаран орж түүнийг нүдээрээ гүйлгэн харсан ч тэр ер харагдсангүй.

Жижигхэн талбайтай болохоор үүдэн хэсгээс л доторх нь бүгд харагддаг тул түүнийг энд байхгүй гэдгийг шууд л мэдэв.

Би санаа алдаад буцаж эргэн үүдээр гарах гэтэл хэн нэгэний хатуу цээжийг мөргөчих нь тэр.

Би урагш жаахан ухраад дээш харвал Жимин байх нь миний уурыг хүргэв.

Би санаа алдаад түүний хажуугаар зөрөн алхах гэтэл тэр миний бугуйнаас атгаад өөрлүүгээ харуулах үед би түүнрүү харахыг ч хүсээгүй учир өөр тийш харсаар байв.

Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now