"Гуйя! Утсаа ав лдаа"
"Одоо өнгөрсөн. Наад хоёр чинь гүн нойрноосоо сэрэхийг хүсэхгүй нь мэдээж"
"Гэхдээ эгчээ, ингээд энд тэнэг юм шиг суугаад л байх юм уу?"
"Эндээс хөдлөхгүй байж байсан нь л дээр. Ойн гүнрүү илүү яваад орчихож магадгүй шүү дээ"
Чэён хажуу талд минь утсааруу Жонгүг, Тэхён хоёрлуу тасралтгүй залгах бол би газар суун урагш ширтсээр л байсан юм.
Гадаа нээх хүйтэн биш байгаа юм чинь үүр цайхаар эндээс замаа олж чадах л биз!
Санаа зовоод байх зүйл байхгүй шүү дээ.
Хамгийн гол нь энэ ойд зэрлэг ан амьтад байхгүй л гэж найдья!
"Эгчээ, та энд байхаас айхгүй байна уу?"
"Харин ч чам шиг ингээд энэ тэрүүгээр яваад, олон юм гингиноод байвал зэрлэг ан амьтад бидэн дээр ирж магадгүй л юм"
Би ингэж хэлээд инээмсэглэхэд Чэён миний хажууд ирэн шахаж суув.
Зэрлэг амьтад байхгүй л гэж найдья!
Гадаа аль хэдийнээ сар мандаж, сарны тусгалаас өөр зүйл ойг эс гэрэлтүүлнэ.
"Эгчээ, тэр хоёр өглөө сэрээд хоёуланг нь энд байгааг мэдвэл яах уу?"
Чэён миний зэрлэг амьтад ирнэ үгэнд итгэсэн бололтой чихэнд минь шивнэн ийн хэлэхэд би инээмсэглээд "Эндээ хоёулаа унтаад өглөө буудлаа хайя! Болж байна уу?"
"Та одоо юу яриад байгаа юм бэ? Энэ аймаар газар би унтаж чадна гэх гээд байна уу?"
Чэён надруу сонин харж байгаа нь бүдэг бадаг харагдахад би инээмсэглэв.
Яг үнэндээ би тэр хоёрыг бид хоёрыг олоосой гэж ямар их хүсч байна гээч!
Бага зэрэг зүүрмэглэн сууж байтал урд минь харагдах бут хөдлөн чимээ тод гарахад миний нүд огцом сэргэж, мөрийг минь дэрлэн унтаж байсан Чэён ч өндийхөд бид газраасаа босож зогсов.
"Би ганцаараа сонсоогүй биздээ"
Чэён чихэнд минь ийн шивнэхэд "Харамсалтай нь би ч гэсэн сонссон" гэж хэлчихээд би түүнрүү улам шахав.
Би барагын юмнаас айгаад байдаггүй ч харанхуй шөнө ой дотор бутан дотор ямар нэгэн зүйл хөдлөх нь намайг маш их айлгаж байна.
Бут илүү чангаар ахин хөдлөх үед Чэён бид хоёр орилсоор харсан зүгрүүгээ гүйж эхлэв.

YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomanceМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.