Өчигдөр Жимин их согтсон байсан ч өнөөдөр тэр ахиад л байхгүй байна.
Гэхдээ тэрнээс илүү тэр үнсэлт л их сэтгэлийг минь булиглуулаад, яг үхэх нь.
Тэр өглөө явж шөнө ирдэг хүн. Ядаж ганц ч болтугай явахынхаа өмнө 'Явчихаад ирье' гэж хэлээд духан дээр минь үнсчихээд, орой ирэхдээ намайг цээжиндээ наан 'Удсанд уучлаарай, хайртай шүү' гэж хэлдэг болов уу?
Үгүй дээ, Жисүү
Би даварч байж болох ч тэр намайг өмнөх шигээ хайрлаасай гэж үнэхээр их хүсч байна.
Эсвэл....
Би арай бүтэхгүй зүйл хүсээд байгаа юм уу? Гуйя, хэн нэгэн нь хэлээд өгөөчдээ.
Утас дугарах үед өрөөнийхээ буланд сууж байсан би нулимсаа шувтарчихаад өрөөгөөр нэг хангинах утсаа авлаа.
-Байна уу? Жисүү онни.
-Байна, Чэён
-Наад хоолой чинь яачихсан юм? Та уйлаад байгаа юм уу?
-....
-Жимин та хоёр учраа олоогүй хэвээрээ юу?
-Сүртэй зүйл бишээ! Санаа зоволтгүй
-Би наад үгэнд чинь итгэнэ гэж бодоо юу? Би одоо гэрт чинь очлоо. Хүлээж байгаарай
-Хэрэг....
Хариу хэлэхээс өмнө тасалчихав. Тэр ч нээрээ сүртэй хүн шүү!
Үгүй ээ, би буруу яриад байх шиг байна. Чэён сүртэйдээ биш, надад үнэхээр л сэтгэлээ онгойтол ярилцах хүн хэрэгтэй байна. Чэёнаа хурдан хүрээд ирээрэй, хурдлаарай.
Хаалга тогших дуунаар би хаалгаруу гүйж эхлэв.
Үнэхээр л Чэёнтой сэтгэлээ онгойтол ярилцмаар санагдаж байна.
Би хаалгаа онгойлгоод л шууд түүнийг тэвэрчихэв. Яагаад ч юм хайртай хүнээсээ ийм хурдан хагацахчихийг хүсээгүй болохоор би үнэхээр их айж байна.
Гэхдээ би ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн юм. Энэ Чэён ийм том цээжтэй болчихсон юм уу? Эсвэл би хэтэрхий жижигхэн болчихов уу?
Би түүнрүү толгойгоо өндийлгөн харвал Чэён биш Жонгүг байх нь тэр. Би шууд түүнээс тэврэлтээ татаж аваад хаалганыхаа ардуур орж нуугдав.
Ямар тэнэг байдалд орчихвоо, Жисүү
Би дотроо өөрийгөө хараан зогсож байтал Жонгүг туулайн хошуугаа өрвөлзүүлэн ам нээв.

YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomansaМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.