•10•

1.9K 188 8
                                    

"Одоо бага ч болов уу? Дээрдэв үү?"

Би Тэхёнтай хамт гэрийнхээ гадаах сандал дээр суух бөгөөд удаан суусны эцэст тэр ийн ам нээв.

Би нүдээ анин гүнзгий амьсгалангаа түүнд хариулав.

"Чиний ачаар сайхан болчихлоо"

Намайг түүнрүү харан ийн хэлэхэд тэр ч бас надруу зөөлөн инээмсэглэл тодруулан ширтэж эхлэв.

Би түүний царайг нэг бүрчлэн анхааралтай ажиглана.

Хөөрхөн гэх үг багадхаар, үзэсгэлэнтэй гэх илэрхийлэл ичмээр түүний нүд...

Ягаан ялдам өнгөтэй, чийглэг уруул гээд л...

Түүний бүхий л зүйл үнэхээр царайлаг. Би өмнө ч түүний ингэж удаан ширтэж үзээгүй юм байна.

Би түүнээс ер харцаа салгаж чадахгүй байх бөгөөд хугацаа өнгөрөх тусам түүнд ховсдуулах мэт таг ширтэнэ.

"Жисүү, эгчээ!!"

Гэнэт Чэёний хоолой ийн цуурайтахад би сандарсандаа Тэхёний хацарлуу нь түлхээд дээш өндийн босвол Жонгүг болон Чэён хаалгаар орж ирж байв.

"Хөөх! Та хоёр энд хоёулахнаа юу хийж байгаа юм?"

Жонгүг ийн асуусаар нааш алхаж эхлэхэд би сандарсаар "Зүгээр л жаахан ярилцсандаа төдий. Сүртэй зүйл биш ээ"

Би гараа урдаа сэгсчин ийн хэлэхэд Чэён ирж миний гарыг атгаад "Жиминаас салсан гэдгийг чинь сонсоод хүрээд ирсэн юмаа. Та зүгээр биздээ"

Нээрээ би чинь гунигтай байсан шдээ....

"Зүгээрээ. Санаа зоволтгүй"

Би ийн хэлэхдээ Тэхёнруу эргэж харав.

Тэр л намайг жаргалтай болгосон ганц шалтгаан минь шүү дээ.

Би буцан урагш хартал Чэён "Бид нар салхинд гарья гэж бодож байгаа. Таны сэтгэлийг сэргээхийг хүссэн юм"

Юу? Би чинь ажилтай хүн. Ганц Жимин шиг хүнээс болж сэтгэл санаагаа гутраахаас гадна ажилаасаа чөлөө авна гэж үү?

Би зөвшөөрч чадахгүй.

Би зөвшөөрөхгүйгээр шийдэн Чэёнруу харан ам нээх гэтэл Жонгүг Тэхёнд хандан ийн хэлэхэд би амаа жимийв.

"Тэхён хён! Бид нартай хамт салхинд гарах уу?"

"Ойрд ажил байхгүй болохоор байж болх л юм. Харин та нарт зүгээр биздээ"

Түүнийг ингэж хэлэхэд миний бодлыг 180 градус эргүүлчихэв.

Би энэ аялалд явах болно.

Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now