"Яг юуны талаар ярих гээд байгаа юм болдоо?"
Би амандаа үглэсээр Жэнни бид хоёрын уулзах рестароны гадаа ирж зогссон байв.
Тэр намайг Жиминий нөхөр гэдгийг мэдчихсэн болохоор яагаад ч юм ихээр сандарч байлаа.
Дотогш орвол цонхон талын ширээн дээр Жэнни гунигтай гэгч нь гадахыг ширтэн сууж байгааг нь харчихаад гүнзгий амьсгаа авсаар түүний өмнө очиж суув.
Тэр миний урд нь ирж суухыг харчихаад биеэ чангалан суух нь атгасан гарнаас нь илт мэдэгдэнэ.
"Ямар хэрэгээр уулзах гэсэн юм?"
Би хүйтэн гэгч нь ингэж хэлэхэд тэр доош ширтээд санаа алдав.
"Би өөрийгөө таны хувьд их муу хүн гэдгээ мэдчихсэн болохоор ингээд уулзая гэсэн юм"
Тэр ийн яриагаа эхлүүлэхэд би түүнрүү ширтэлгүй зүгээр л ширээрүү ширтэнэ.
Түүнийг алдаагаа ойлгочихсон болохоор түүнрүү харж чадахгүй байна.
"Энэ бүгд Жимин ахын буруу биш шүү! Таныг түүнд уурлахгүй байгаасай гэж хүсэж байна."
Тэр ийн ярианынхаа дундуур гүнзгий амьсгаа аван гаргахад би зүгээр л юу ч ярилгүй түүний яриаг сонсохоор шийдсэн байлаа.
"Манай аавын компанын ажил бүтэлгүйтчихсэн. Тэгээд намайг том компанын захирлын хүүтэй гэрлүүлчихвэл манайд ашигтай гэх шийдвэр аав маань өөрийнхөө дураар гаргачихсан юм. Гэхдээ Жимин ах эхнэртэй байсан болохоор энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан ч манай аав болон Жимин ахын аав ятгаж чадсан юм. Бид таньд мэдэгдэлгүйгээр нэг гэрт амьдарч эхэлсэн ч Жимин ах надтай үргэлж хүйтэн хөндий харьцаж, дандаа л таны тухай боддог нь надад мэдрэгддэг байсан. Таниас салсан орой сэтгэлээ сэргээх гэсэндээ оройжингоо ирээгүй. Намайг үнэхээр уучлаарай"
Жэннигийн аль түрүүнээс хойш тэвчсэн нулимс нь хацрыг нь даган урсах бол миний сүнс биенээс минь гараад явчихсан мэт урагш л гөлөрсөөр байлаа.
Хүчээр гэрэлсэн байхад би Жимин бол Жэннид хэтэрхий муухай хандчихаж.
Өөрөө амьдралаа зохиох байтал хүнээр шийдүүлсэн миний урд суун уйлах Жэнни.
Эхнэрдээ хайртай байсан ч танихгүй хүнтэйгээ гэрэлхээр болчихсон Жимин.
Тэд нарт хэцүү байгааг мэдээгүй атлаа муухай хандсан арчаагүй би...
YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomansaМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.