Нар яг л далайруу уусах мэт харагдах үзэсгэлэнт үзэгдлийг харан Тэхён бид хоёр элсэн дээр сууцгаана.
Урд минь харагдах энэ үзэгдэл хэтэрхий үзэсгэлэнтэй байгааг бид батлах шиг харцаа үл салгаж чадна.
"Сэтгэл чинь юунаас болж ингэж их гунигласыг чинь мэдэхгүй ч бага ч болов дээрдсэн үү?"
Би нарлуу ширтэх харцаа үл салган түүнээс ийн асуучихаад хариулт хүлээн сууна.
"Тиймээ, хамаагүй дээрдчихсэн"
"Тэгвэл сэтгэлийг чинь сэргээх нэгдүгээр үе амжилттай"
Би ингэж хэлчихээд түүнрүү харвал тэр ч бас надруу харан гайхан сууж байв.
"Харин хоёрдугаар үе нь бол сэтгэл дотроо хадгалаад байгаа тэр шаналалаа гаргах. Би сайн сонсож бас өөр хэнд ч хэлэхгүй болохоор надад бүгдийг хэлчих. Би одоо бол чиний дуу хураагуур"
Би ингэж хэлээд түүнрүү харан инээмсэглэхэд тэр нүүрэндээ бяцхан мишээл тодруулан буцан нарлуу харах үед би ч бас харцаа тийш шилжүүлэв.
"Жүжигчин И Сэри бол миний төрсөн ээж минь байгаа юм"
Тэр гунигтай нь аргагүй ийн хэлэхэд миний нүд золтой л аяганаасаа унаад ирсэнгүй.
Сэри жүжигчний 3 дахь хурим уржигдар болсон шүү дээ.
Тэр үргэлжлүүлэн ярьж эхлэв.
"Аав бид хоёр түүнд үнэхээр их хайртай байсан ч өсвөр насан дээр минь тэр хоёрын дунд зөрчилдөөн гарч эхлэсэн. Үргэлж маргалдаж тэр хоёр нэг нэгнээ үздэггүй болчихсон байсан. Ээж маань аав бид хоёрыг орхиод явсан тэр өдөр хамгийн аймшигтай нь....."
Тэхён ийн хэлээд үгээ таслан чимээгүй болох үед би түүнрүү харвал нүдэнд нь нулимс хурсан байх аж.
"Миний төрсөн өдөр байсан"
Түүнийг ийн яриагаа үргэлжлүүлэхэд би түүнийг үнэхээр их өрөвдөж байлаа.
"Тэр өдрөөс хойш аав бид хоёрын харилцаа ч муудаж, нэг л мэдэхэд тусдаа амьдартлаа муудчихсан. Харин ээж минь тэнд өөр хүнтэй ахин гэрлэлт хийсэн. Би ээжийнхээ тэврэлт, үнсэлт, яаж хайрлаж байсныг одоо хүртэл тод санадаг. Уг нь түүнийг санагалзах сэтгэл маань буурч байсан ч түүний хуриман дээр ахиад л сэдэрчихсэн"
Тэхён ийн өгүүлж дуусахад нар ч биднийг орхин уусан алга болж, энэ үед л Тэхён алга болсон нарнаас харцаа салган нүдээ анихад нулимс нь хацрыг нь даган урсах аж.
YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomanceМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.
