•5•

2.3K 201 4
                                    

Эрчүүд хуриман дээрээ эхнэрүүдээ үхэн үхтлээ хайрлаж, жаргал зовлонгын алинд нь ч байсан хамт байх баталгаа болох бөгжийг нэг нэгэнтэйгээ солилцдог.

Энэ зүйл ядам хурууг минь тойрон оршиж байх цагт бид нэг нэгнээсээ хэзээ ч холдохгүй байна гэж тангараг өргөсөн шүү дээ.

Би тархиндаа энэ зүйлийг үргэлж бодон сийлсэн байгаа ч Жиминий хувьд тийм биш бололтой.

Түүний хувьд бол тэр зүгээр л хуримаа хийх гэж л тийм худал хуурмаг үгсийг амнаасаа унагасан байж.

Орон дээрээ дэрээ тэврэн бодолд автан суух намайг хаалга тогшилт бодит байдалд минь авчирхад би нулимсаа хурдхан арччихаад хаалгаруугаа зүглэв.

Хаалга одоо бол тасралтгүй нүдэх бөгөөд би аль болох уйлаагүй харагдахыг хичээн хаалгаа онгойлгов.

Би найзуудыгаа байна гэж инээмсэглэн хаалгаа онгойлогсон ч хаалганы цаана зогсох түүнийг хараад царай минь шууд л хувирав.

"Жимин, чи энд юу хийж яваа юм?"

Миний хоолой цаанаасаа гунигтай сонсогдох бөгөөд уг нь их зоригтой байхыг хүссэн хүсэлт маань ингээд бутарчихав.

"Санасан шүү!"

Тэр юу ч болоогүй юм шиг ийн хэлэн намайг тэврэх гэтэл би харцаа бууруулан түүнийг түлхэн зогсоов.

"Яасан гэж намайг санаад байгаа юм? Нөгөө эмэгтэйрүүгээ явахгүй юм уу?"

Намайг түүнрүү харалгүйгээр ийн хэлэхэд тэр гараа буулган "Юу гэж хэлэхийг минь сонсохгүй юм уу?"

Түүнийг ийн хэлэхэд би "Надтай чамтай яриад байх зүйл байхгүй ээ. Одоо явчих тэх үү?" Би хурдхан шиг ингэж хэлчихээд түүнийг түлхэхэд тэр надруу ахин ойртоод "Миний хэлэхийг сонсчихооч дээ" түүнийг ингэж хэлэн надруу ойртоход би хий дэмий арагш ухрана.

Түүний нүдрүү л ахин нэг харчихвал би уйлчих юм шиг байна.

"Хөөш! Жисүү онниг тайван орхи"

Гэнэт Чэёний хоолой ийн гарахад би бага зэрэг өндийн дээш харвал Чэён хаалгаар орж ирж байх бөгөөд тэр Жиминийг өөрлүүгээ харуулаад "Жисүү эгчийг хэдий болтол зовоох гэсэн юм? Нүдэнд нь л харагдахгүй бай!" Түүнийг Жиминд хандан хэлэх зуур Жонгүг араас нь орж ирээд над дээр ирэх аж.

"Жонгүгаа? Та хоёр энд юу хийж яваа юм?" Би нулимсаа арчингаа ийн хэлэхэд Жиминг хаалгаруу түлхэх Чэёнийг нэг харчихаад надруу хараагаа надруу шилжүүлэн "Та зүгээр биздээ, Нүүна. Хоёулаа таны өрөөрүү орцгооё" Жонгүг ингэж хэлэхэд би толгой дохин түүнтэй хамт дээд давхарлуу гарахаар шат зүглэв.

Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now