Жиминий нууц амраг болох Ким Жэнни
Жиминий миний гэсэн сэтгэлийг авч одсон энэ эмэгтэй
Энэ эмэгтэйд би уурлах ёстой юу? Тэднийг орхиод эндээс гарах уу? Эсвэл түүнийг зүгээр ширтээд ингээд суугаад байх уу?
Тэр бидэнтэй танилцаж дуусчихаад инээмсэглэл тодруулав.
Гэхдээ тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, хөөрхөн бүсгүй юм. Хэн ч түүнийг анх харвал эхнэртэй залуутай явалддаг гэж харахааргүй юм.
Гэтэл Жонгүг гадуурх хүрмээ өмсөж байх хоорондоо "Би явахаар болчихлоо. Та нарыг ингээд орхих болсонд уучлаарай. Надгүйгээр тухтай байгаарай" гэж хэлэв.
Би одоо л Жонгүгтай хамт эндээс явахгүй бол энэ байдлаараа Жэнниг үстэх аюултай байна.
"Жонгүгаа? Хамт явья. Гэртээ очих шаардлагатай болчихлоо. Та 3 тухтай сууцгаа даа" Би ингэж хэлэн босон хүрмээ өмсөж эхлэхэд Лиса миний гарнаас зуураад "Ингээд хамтдаа уулзаж байхад ийм хурдан явах гэж байгаа юм уу?" Гэхэд би толгой дохив.
Лисаг гомдоохыг хүсээгүй юмсан.
"Хэрвээ надаас болж байгаа бол би явж болно шүүдээ"
Жэнни инээмсэглэн ингэж хэлэхэд би "Чамаас болоогүй болохоор эндээ тайван байж болно" ийн ширүүхэн хэлчихээд Жонгүгын дагуулан тэндээс гарав.
Гадаа гараад л тайван амьсгалахтайгаа болж машинруугаа зүглэж эхлэв.
Намайг жолоочийн суудалд сууж байх хооронд Жонгүг хажууд суунгаа "Та Жэннитэй ямар нэгэн холбоотой юм уу? Түүнрүү харж байгаа харц гээд л...их сонин байсан" Жонгүг намайг гадарласан бололтой ингэж хэлэхэд би санаа алдачихаад машинаа асаан хөдлөв.
"Би зүгээрээ"
Үнэнийг хэлж чадахгүй болохоор ийм өчүүхэн үгээр үнэнийг халхалчихав.
"Зүгээр л надад хэл л дээ! Нүүна"
Түүнийг ингэж хэлэхэд бүх үнэнийг хэлэхээр шийдэн ам нээлээ.
"Жэнни гэх тэр эмэгтэй Жиминий нууц амраг" би ийн хэлэхэд Жонгүгын гайхаж байгаа нь амнаас нь гарах авиа батлачихав.
"Юу? Тэгээд та хэлэхгүй яасан юм? Уг нь та тэр эмэгтэйг болгож тавих байсан биш гэж үү?"
"Лисаг гомдоохыг хүсээгүй юмаа. Тэр хоёр их дотно найзууд болсон юм шиг санагдсан. Харин миний энэ асуудлаас болоод тэр хоёр салгахыг хүсээгүй юм. Бас Жэнни намайг Жиминий эхнэр гэдгийг мэдэхгүй нь илт байсан"
YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomanceМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.
