"Хаа хамаагүй нялуурхаа больмоор юм аа, та хоёр"
Жонгүг, Чэён хоёрыг гэртээ дуудсан чинь гал тогоонд үнсэлцэх нь холгүй зогсож байх үед ийн хандан хэлэхэд тэр хоёр сандардсандаа нэг нэгнээсээ холдох аж.
Ийм хөөрхөн хос хажууд байхад би юугаа хийгээд явж байдаг байнаа...
"Та хоёр надад дэлгүүр явж тус болооч?"
Би тэр хоёрыг хамтад нь байлгахын тулд ийн хэлэхэд тэр хоёр бараг гүйх шахам гараад гүйчихэд би очин цонхоороо харвал хөтлөлцчихсөн гүйж байх аж.
Би инээмсэглээд буцан хоолоо бэлдэхээр гал тогоо зүглэв.
Бид нар оройжингоо үдэшлэг хийхээр тохиролцсон бөгөөд би яалтчгүй гал тогооны ажилд хувиарлагдчихсан юм.
Гэтэл ардаас минь гар орж ирэн бэлхүүсээр минь тэврэн түүний минь амьсгал чихэн дээр минь дугарч эхлэхэд би инээмсэглэв.
"Хүн айлгаад хаячих юм. Орж ирсэн гэдгээ хэлэх ёстой биздээ, Тэхён-шши"
Би түүний өөдөөс харан ийн хэлээд хацарнаас нь чимхэхэд тэр хацраа илэнгээ "Хаалга чинь онгорхой байсан юмаа"
Чэён, Жонгүг хоёр хаалгаа түгжээгүй гарчихсан юм байна. Тэр хоёрыг дээ.
Тэхён миний нүүрэн дээр нүдээ гүйлгэн харж байснаа бага багаар ойртож эхлэхэд би нүдээ чанга гэгч нь анив.
"Нялуурахаа больцгоо! Ичмээр юмаа"
Гэнэт тэрний хоолой бид хоёрын сайхан цагыг тасалдуулан ийн орилоход би тэдэнрүү хараад "Та нар ирчихсэн үү? Хүлээж байлаа" гэхэд хажуу талд Тэхёны "Амьдралын хар садаа" гэж үглэх нь тод гэгч нь дуулдах аж.
Би инээмсэглэсээр Жэнниг очин зөөлөн тэврээд "Удаан уулзсангүй шүү!"
"Таньтай ч бас уулзаагүй уджээ"
"Лондондоо сайхан амраад ирэв үү?"
"Тиймээ, Жимин бид хоёр үнэхээр сайхан амраад ирсэн"
Түүнийг ингэж хэлэхэд түүний хажууд бялуу барин зогсох Жиминд хандан "Жэнниг гомдоогоогүй биз? Гомдоосон байвал толгойгүй болно гэж мэдээрэй" би ингэж хэлчихээд гарлуу нь чанга алгадтал гар дээр нь байсан бялуу хажуу тийш уначихав.
Унах унахдаа Ёнтан дээр уначихсанд би уулга алдаад бялуу болсон Ёнтаныг аван угаалгын өрөө орохоосоо өмнө "Наанаа тухалж байгаарай" гэж орилчихоод явж оров.

YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomanceМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.