"Үзмээр байна уу? Айн!"
Би ийн хэлсээр өөдөөс минь далайн уснаас тасралтгүй цацах Тэхёнруу ийн хэлвэл түүнд зогсох шинж байсангүй.
Би түүнийг болгож тавьмаар санагдан энэ удаад том саванд ус хутгасаар хуурай шахуу байсан биеийг нь бүхэлд норгож орхив.
Нөгөөдөх чинь надруу муухай харц шидэлж байснаа гар дээрээ өргөөд далайруу явж орох бол би буух гэж тийчилсээр л...
"Уучлаарай, Тэхёнаа. Намайг усруу шидэж л болохгүй шүү! Ингээд байвал би чамд дургүй болно шүү"
Би түүний гар дээр ийн гонгиноход тэр уруулан дээр минь хурдхан шиг үнсчихээд эрэгрүү буцан явах замдаа "Чи намайг яаж ч байсан би чамайг гэмтээхгүй, ойлгосон уу?"
Тэхёнийг ийн хэлэхэд би том гэгч нь инээмсэглээд түүний хацар дээр нь үнсээд "Үнэхээр сайн ойлгосон" гэж хэллээ.
Түүнийг норсон үедээ улам царайлаг харагддаг гэдгийг мэдэх үү? Мэдсэн чинь дээр дээ.
Эрэг дээр гарж ирэн наран шарлагын сандал дээр хэвтэн инээлдэх Жимин, Жэнни хоёрлуу зүглэв.
"Та хоёр далайруу орохгүй юм уу?"
Би ундаанаас балгангаа тэр хоёрт ийн хэлэхэд "Ингээд хэвтэж байх нь илүү сайхан байна оо" гэж Жимин хэлээд Жэннигийн гарнаас атгана.
Тэр хоёрыг ингээд гэрлэчихнэ гэж төсөөлөөгүй шүү!
"Амруу элс ороод байна шдээ"
Хажуухан талаас Жонгүгын хоолой гаран би тэр зүгрүү харвал Чэён Жонгүгын толгойноос бусдыг нь элсэнд булчихсан сууж байв.
"Бие чинь амраад гоё л болж байгаа биздээ"
Чэён түүнийг булахаа зогсоон хошуугаа унжуулсаар ийн хэлэхэд Жонгүг инээмсэглэн түүнийг гомдоохгүй гэсэндээ "Тиймээ, бие амарч байна. Энэ элс ч бас гоё амттай юм"
Жонгүгын ийн хэлэхэд Чэён шоолон инээмсэглээд элснээс цухуйсан хөлийг нь гижигдэнэ.
"Ингээд цаг хугацааг зогсоочихвол гоё байхгүй юу?"
Жэнни ийн хэлсээр нарны шилээ зүүхэд бид ч түүнтэй санал нийцэн толгой дохино.
Бичиг цаастай зууралдсаар байгаад ядаргаанд орчихсон байсан болохоор өнөөдөр далайн эрэг дээр амрах үнэхээр сайхан байна.
"Тэгээд би яах юм? Та нар бүгд хос хосоороо би ганцаараа! Би лав цаг хугацааг чинь зогсоож чадахгүй шүү!"

YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomanceМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.