"Та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна"
Миний хувцасыг сонгож, үсийг минь янзалсан эгч надад ийн хэлэхэд би инээмсэглээд
"Баярлалаа"
Хэмээн хэлэв.
Би тэр өрөөнөөс гаран гадагш гарж ирээд урдаа байрлах тольруу харан өөрийгөө харлаа.
Давгүй харагдаж байна шүү.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Би буцан төв байдалдаа шилжиж жолоочоор уулзалт болох газарлуу хүргүүлэв.
Хэдий гаднаасаа тансаг харагдах ресторан. Даана ч дотор мөнгөнд шунасан амьтад байгаа гэж бодохоор муухай санагдана.
Тэд нар мөнгөөр хүн чанараа зарахдаа яг юу боддог бол?
Аав маань ирэх арай болоогүй болохоор би хамгаалагч нараа үүдэнд үлдээчихээд өөрөө дотогш орохоор алхаж эхлэв.
Өсгийтэй гуталныхаа чимээг дугарган гараа савчин алхахдаа би дотроо нэг л зүйл бодно.
Би тэдэн шиг мөнгөнд шунасан амьтдын доор орох ёсгүй....гэж
Тэд мөнгөнд хэт их дурлах тусмаа хүн чанар, зан аашаа хаян чөтгөр болж хувирдаг.
Харин би бол чөтгөр болохгүйн тулд хичээж яваа хүн.
Зүгээр л мөнгө гэх мансууруулах бодисонд хэт их донтвол бусдын нүдэнд чөтгөр мэт харагддаг гэдгийг сайн чээжилж ав.
Миний өмнө шар өнгийн чамин хаалга байх бөгөөд өөртөө хаалга татах хүртэл нэг л зүйлийг өөртөө шивнэнэ.
Ямар ч зүйл болсон бай бардам гэх зангаа хаяхгүй байх хэрэгтэй.
Хаалга онгойлгох мөчид зааланд зогсох хүмүүсийн анхаарал над дээр туссан юм.
Би зөөлөн алхаж тэдэн дундуур юу ч болоогүй мэт зөрнө. Хажууд минь зөөгч ирэн уух юм санал болгоход баярласнаа илэрхийлчихээд алхсаар л байсан юм.

YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomanceМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.