•4•

2.5K 220 6
                                    

"Хоох! Өнөөдөр таны шинэ номны нээлт чинь болох юм уу?"

Чэён надруу харан инээмсэглэн ингэж хэлэхэд би толгой дохиод "Одоо явахгүй бол оройтохно" жолоо барих би ингэж хэлэхэд Чэён нөгөө суудлаас толгой дохьно.

"Чи завтай байгаа бол хамт тийшээ очих уу?"

Ингэж хэлэхэд тэр надруу том нүдлэн хараад суудал дээрээ дэвхцэн "Болох юм уу? Баярлалаа" гэж хариу барих нь намайг инээлгэв.

Бид хоёр номны нээлтэн дээр очин буухад олон хүмүүс цугларсан байх бөгөөд тэд бүгд надруу харан гараа даллаж, инээмсэглэл тодруулан мэндлэх аж.

Би фэнүүдийнхээ өөдөөс  гараа даллан явж байтал Чэён намайг сугадаад "Та ийм олон фэнтэй юм уу? Атаархачихлаа байна" гэж хэлэх нь дуулдав.

Би дотогш орон ширээндээ суун Чэёнийг хажуудаа суулгаад шинэ номыг минь барьж ирэх хүмүүст номон дээр нь гараа үсгээ үлдээнэ.

Ийм хөөрхөн олон фэнүүдтэй байх надад үнэхээр их таалагддаг. Өөрийгөө дэмждэг олон хүмүүстэй байх нь надад зохиолоо бичихэд их оруулдаг. Би олны дунд алдартай болох дуртай нэгэн.

"Сайн байна уу? Зохиолчоо"

Урд минь хүнгэнэсэн баргил хоолой гарахад би түүнрүү харцаа шилжүүлэв. Урд минь өндөр, дөрвөлжин инээмсэглэл, өрөөсөн давхраа гээд л төгс царайлаг залуу зогсож байх нь тэр.

Тэр надруу инээмсэглээд шинээр бичсэн номыг минь өөдөөс өгөхөд би аваад "Таны нэрийг хэн гэдэг вэ?"

Түүнээс ийн асуухад түүний хацар нь бага зэрэг ягааран "Ким Тэхён" гэж эгдүүтэй гэгч нь хариулахад би түүний энэ байдлыг өхөөрдөн инээмсэглэсээр түүний нэрийг номон дээр нь буулгав.

"Таны зохиолууд надад үнэхээр их таалагддаг. Танийг ойроос харж байгаа нь надад нэр төрийн хэрэг болж байна. Цаг гаргасанд баярлалаа"

Би түүнд номыг нь өгөхөд тэр надад ингэж хэлсэн бөгөөд би өөдөөс нь хариулт хэлэв.

"Үнэхээр их баярлалаа. Ийм фэнтэй байх надад үнэхээр их таалагдаж байна. Зохиолуудыг минь дэмждэгт баярлалаа"

Би ингэж хэлэхэд тэр дөрвөлжин инээмсэглэлээ тодруулчихаад номоо барьсаар гадагш алхах зуураа надруу байн байн эргэж харах нь үнэхээр эгдүүтэй харагдсан юм.

Яагаад ч юм тэр үнэхээр онцгой хүн шиг санагдав.

"Хөөх! Ямар царайлаг ах вэ? Нэрийг нь хэн гэдэг гэж байна?"

Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝Where stories live. Discover now