=9=

502 50 1
                                    

Нари
Би худалч байхыг хүсэхгүй ээ. Гэхдээ Асахи миний хувьд арай өөрөөр харагдаж эхлээд байна. Яг ямар мэдрэмж гэдгийг хэлж мэдэхгүй ч түүнийг харахаар хамаг зүйл удаашраад зүрх хурдан хурдан цохилоод ярихад хүртэл хэцүү санагддаг болчихож. Өөрийгөө ч ойлгохгүй нь.

Багш орж ирэх үеэр Жина миний хажууд номоороо нүүрээ хаагаад унтаж байлаа. Түүнийг тохиолдоход ухасхийн босож ирэх нь тэр. Жина, Ёоши бид хоёртой хамт цагийн ажил хийгээд хоёр хонож байна. Тэгээд л их ядраад унтаж байгаа нь энэ.

Жина: бурхан минь гэж. Надад нойр хэрэгтэй байна. Та нар яаж ийм байдалд дасдаг байна аа

Би: хоёрхон хоног ажиллачихаад. Яг долоо хоног болоод тэгээд дасчихна аа. Өнөөдөр ажиллахгүй юм чинь тараад манайх руу явах уу? Би чамд амттай хоол хийж өгье

Жина: Нари үнэхээр гайхалтай сонсогдож байна л даа. Гэхдээ надад нойр хэрэгтэй байна. Дургүйцэхгүй бол чи манайх руу хамт яваад, намайг унтаж байх хооронд хоол хийгээд өгөөч хэмээн муурын нүд гаргасаар гуйх аж.

Би: тэгье ээ, танай гэрийг чинь ч бас мэдээд авчихая

Жина: тохирлоо

Бид сургуулиас гартал Жина урд гараад сургуулын машины зогсоол руу алхаж эхэллээ.

Би: Жина метроны буудал тийшээ-

Намайг хэлж дуусгахаас өмнө Жина машины түлхүүр гаргаж ирээд дарахад улаан өнгийн хүний шуналыг хөдөлгөхөөр машины дохиолол дуугарах нь тэр.

Жина: Нари? Суухгүй юм уу?

Би: тэнгэр минь энэ чиний машин гэж үү?

Жина: аваад хэдхэн л хонож байна. Кафе руу барьж очих гэсэн эвгүй санагдаад. Цагийн ажил хийж байгаа хүн ийм машинтай байвал эвгүй байх гээд л

Би: чи ер нь ажил хийх шаардлагатай юм уу?

Жина: мэдээж. Энэ яахав, ээж аавын мөнгө болохоор. Ээж зүгээр суулгахгүй байнга залгаад байсан юмаа. Хэрвээ мөнгө авахгүй бол араас ирж хамт амьдарна гээд байсан юм. Тэгээд л мөнгийн машин болгочихсон. Арай гэж тэднээс холдчихоод араас ирвэл хэцүү шүү дээ.

Би: гайхалтай. Дараа хамт машинаар чинь салхинд гарж болох уу?

Жина: бололгүй яахав дээ. Хүсвэл жолоодож ч болно. Гэхдээ үнэмлэхтэй бол шүү дээ

Би: үнэмлэх байхгүй ээ. Дараа үнэмлэхтэй болвол заавал жолоодож үзнэ шүү

Жина: тэгээрэй. За одоо явцгаая

+MEDICINE+Where stories live. Discover now