=3=

680 68 4
                                    

Багш: Хоёр дугаар дамжааны оюутнуудаа, тэгэхээр саяхан шинэ элсэлт авсан гэдгийг мэдэж байгаа байх. Тиймээс  тэнхимээрээ хуваагдан доод дамжааны дүү нартаа сайн туслаж,  танилцах үдэшлэг хийгээрэй

Багш лекцийнхээ хажуугаар зарлал маягийн зүйл хэлчихээд гарч явав. Хүмүүс гарсаны дараа би гадуурхаа өмсөөд цүнхээ аван гарах гэж байтал

Асахи: Намхан Нари

Би: цочих гэж чи энд байсан юм уу?

Асахи: чи худлаа маяглаагүй бол хоёулаа долоо хоногийн яг энэ өдөр, энэ багш дээрх лекц дээр хамт суудаг

Би: аан, би ч худлаа маяглаж яахав дээ. Угаасаа хүн амьтан харж явдаггүйн болохоороо чамайг анзаараагүй юм

Асахи: гомдоож байна шүү. Над шиг ийм залуу нүдэнд чинь өртөхгүй байна гэж байхгүй дээ

Би: өөртөө яасан ч итгэлтэй юм бэ дээ. Заза би явлаа

Асахи: хөөе хүлээж бай

Би: бас юу вэ?

Асахи: Ким эгчийн тухай ярилцах зүйл байна. Чамайг хүргэж өгөнгөө ярилцах уу?

Би: ээжийн тухай? За яахав тэгье

Би түүнийг чухам юуны тухай ярих гэж байгааг мэдэхгүй ч дуугуй л түүнтэй хамт гарсан юм. Явж байх замд түүний олон фэн охидууд өнөөх яргаллын харцаараа над руу цоо ширтэнэ. Удалгүй сургуулийн зогсоол дээр ирэхэд би түүн рүү гайхан харав. Мэдээж би түүнийг машинтай гэж мэдээгүй шүү дээ.

Асахи: яасан бэ? Суу л даа

Би: гэхдээ би чамайг машинтай гэж мэдээгүй?

Асахи: чи яахаараа мэдэх ёстой юм? гээд над руу нэг л сонин харцаар харав

Би: ер нь аюулгүй байдал дээр тулгуурлан жолооны үнэмлэхыг чинь харвал дургүйцэхгүй биз дээ?

Асахи: чи надаар тоглоод байна уу? Бид чинь 19 настай шүү дээ!

Би: за алив харуулвал харуул

Асахи нэг санаа алдаад цүнхээ ухан үнэмлэхээ духан дээрээ наав. Би ч түүнийг шоолж инээсээр түүний машины хойд талд нь суух гэтэл

Асахи: хөөе? Яагаад наанаа сууж байгаа юм

Би: юу? Тэгээд урд суух юм уу

Асахи: хэрвээ чи мартаагүй бол би чиний жолооч биш дээрээс нь бид ярилцах гэж байна

Би: заза гэсээр урагшаа орж суув. Машинд орсоны дараа цонхоор сургуулийн үүд рүү харвал өнөөх охидууд боож үхэх гэж байгаа бололтой нүүр нь улаанаараа эргэлдэж байв

+MEDICINE+Where stories live. Discover now