=6=

581 50 1
                                    

-Их гоё бичигтэй юм аа?

Би: айн?

-Сая Нацуми багшийн хичээл дээр өөрийг чинь харсан

Би: ммм гэсээр буцаад хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулав

-Хүн юм яриад байхад, намайг нэг нүдээрээ ч тоохгүй юм биз дээ?

Би: уучлаарай гэхдээ өөрийг чинь танихгүй болохоор л?

-Нээрээ тийм л дээ. Намайг Пак Жина гэдэг. Би Японд ирээд удаагүй юм л даа. Харин тэгээд нэг кафе орсон чинь чи яг л солонгос охин шиг харагдаад, хамт байсан залуу чинь чамайг Нари гэхэд нь л миний зөв болж таарсан. Тэгсэн өнөөдөр чамтай таарчихлаа.

Үг яриа нь их л шулуухан охин юм.

Би: тэгэхээр чи солонгосоос иржээ дээ? Сурагч солилцоо юу? Японоор их сайн ярих юм аа.

Жина: ммхн, надаас гадна 3 оюутан ирсэн

Би: мэдэхгүй зүйл байвал асууж байгаарай. Бас чи энд заавал надтай Японоор ярих шаардлагагүй шүү дээ. Солонгосоор ярьсан ч болно

Жина: тэгье ээ, чамайг ингэж хэлсэн хэлээгүй би чамайг найзаа болгоно гэж бодож байлаа гээд инээхэд нь би гайхаж орхив. Би солонгос хүн болохоос солонгост амьдарч үзээгүй шүү дээ, тийм болохоор тэдний соёлын ойлгохгүй байгаа бололтой.

Жина: Яасан чухал хардаг юм бэ?

Би: ингэхэд ганцаараа амьдардаг уу?

Жина: хараахан амьдрах газраа олоогүй л байна.

Би: тэгээд чи хаана хоноглож байгаа юм?

Жина: зочид буудлаар л гээд хэнэгчгүй хэлэв. Ингэхэд юм идсэн үү?

Би: үгүй ээ, идээгүй бол хамтдаа юм идэнгээ сайн танилцацгаая

Жина: тэгье

...

Би Жинаг дагуулан Ёоши бид хоёрын ажилладаг кафед авчирав.

Би: би чамайг дайлая, хүссэн уух зүйлээ бас амттан захиалаарай

Жина: баярлалаа, тэгвэл дараа нь би чамайг дайлна аа гэв.

Би Ёошид туслан, хүмүүсийн захиалга авж байхад Жина юу авахаа хараад зогсож байв. Удалгүй тэр гүзээлзгэнэтэй латте, спартак бялуу авья гэв. Би түүнийг нь Ёошид хэлэн бэлдээд өг гэтэл Ёоши түүн рүү их л сонирхсон аятай ширтээд зогсчихов

Би: Түүнийг Жина гэдэг юм. Шинэ солонгос найз маань, бид дөнгөж сая л танилцлаа гэхэд Ёоши түүн рүү хараад л байв

+MEDICINE+Where stories live. Discover now