=8=

506 59 4
                                    

Эми-н хэлсэн үг одоо хүртэл Нариг эргэлзүүлнэ. Яг одоо бол Нари, жина-н зөв үү эсвэл эми-н зөв үү гэж бодно. Мэдээж хэн ч байсан эргэлзэнэ шүү дээ.

Өнөөдөр Нари цагийн ажилгүй, дээрээс нь амралтын өдөр тул Котород хичээл заахаар тэдний гэр лүү явахаар шийдэв. Бас Асахигийн учрыг нь олохгүй бол нэг л болохгүй шинжтэй байсан.


Кико хатагтай: бурхан минь Нари, чи ирэлгүй удлаа. Чамд санаа зовоод Асахигаас асуусан чинь уурлаад юу ч хэлэхгүй байлаа шүү

Нари: би харин түүнийг уурлуулчихсан юм аа. Ингэхэд Асахи өрөөндөө байгаа юу?

Кико хатагтай: байгаа, чи ороод цаадахтайгаа уулз. Өнөөдөр Котород заавал хичээл заах шаардлагагүй ээ. Чамайг ажил хийж байгаа гэж сонссон. Тиймээс ганц амралтын өдрөө амарч ав

Нари: ойлголоо Кико эгчээ

Нари Асахигийн өрөөны хаалгыг тогштол ямар ч чимээ гарахгүй байлаа. Нари шууд ороход Асахи компьютерын өмнө чихэвч зүүгээд сууж байх нь тэр.

Нари: тэгэхээр ингээд сууж байдаг байх нь ээ

Асахи орилсоор: цочих гэж тэнэг юм уу?

Нари: дахиад л эхэллээ. Ганц удаа хэрэлдэхгүй байж болохгүй нь уу!

Асахи: чи яаж энд орж ирсэн юм. Хаалга тогшиж мэддэггүй юм уу?

Нари: би бараг 10 удаа тогшсон. Гэхдээ чи гоё хоолойтой юм аа. Хэзээнээс дуу зохиож эхлэсэн юм бэ?

Асахи: галзуурах нь ээ. Яах гэж энд ирээв

Нари: чамайг яагаад хүүхэн шиг маяглаад байгааг чинь л асуух гэсэн юм

Асахи: тэгэхээр чи миний төлөө санаа чинь зовоод гэрт хүрээд иржээ?

Нари: яг ч тийм биш л дээ. Котород хичээл заах гээд л ирсэн-

Асахи: ГАР

Нари: тэнгэр минь яасан чанга хэлдэг юм бэ?

Асахи: тэгээд явж хичээлээ заагаач багшгуа

Нари: Кико эгч өнөөдөр хэрэггүй гэсэн. Тиймээс би завтай, орой парк орох уу? Гадаа гоё байна лээ. Чамайг яагаад уурласныг мэдэхгүй ч миний буруу байсан юм шиг байна. Тэгэхээр би чамайг хоолонд даая. Гэхдээ паркын тасалбараа өөрөө төлөөрэй

Асахи: би их том ходоодтой хүн шүү

Нари: би ажил хийдэг шүү дээ. Тиймээс наад ходоодыг чинь дүүргэхэд хэцүү зүйл байхгүй байх аа

+MEDICINE+Where stories live. Discover now