=17=

425 50 1
                                    

З/т
Тэд аялалаас ирээд аль хэдийн сарын хугацаа өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд Асахи Эмилитэй үерхсэн хэвээр байх бөгөөд Нари түүнийг бага багаар мартаж эхлэж байлаа. Өнөөх бороотой өдөр түүнд тусласан залуу үе үе Наритай утсаар ярьдаг. Ярих бүртээ Асахиг тэд хоорондоо муулдаг байлаа. Ингэх чинь аргагүй биз дээ? Хэн хэндээ хайртай байж өөрсдийгөө хуураад л...

Өнөөдөр тэдний сургууль дээр гадаад оюутнуудад зориулсан олон улсын соёлын өдөрлөг болж байгаа бөгөөд Асахи Нари хоёр нэг тэнхим тул хамтдаа Монгол үндэсний хоол хийх ажлыг авцгаасан байлаа.

Асахи: юу ч хийгээд хэрэггүй биз дээ? Үйлчлэгч эгчээр хийлгүүлчихэе

Нари: би лав тэгэж чадахгүй шүү. Битгий хүнд төвөг удаж өөрийнхөө ажлыг хийлгүүлээд бай!

Асахи: би хоол хийж чадахгүй байж бүх юмаа чамаар хийлгүүлэх нь тэгээд зүгээр гэж үү?

Нари: Эмилиг их сайн тогооч гэж сонссон. Түүнээс гуйгаад үзэхэд илүүдэхгүй байх

Асахи: яагаад Эмили хоол хийнэ гэж?

Нари: чиний найз охин учраас...




Нари: хөөе наад усаа бага багаар гурилан дээр хий гэж хэлсэн байхаа. Дахиад л шинээр зуурах хэрэгтэй боллоо. Чи нээрээ юу ч хийж чадахгүй юм аа. Заза алив би хийе. Чи сайн харж ав.

Асахи Нари хоёр Асахигийн гэрт хоол хийн зогсох бөгөөд оройн соёлын өдөрлөгтөө амжихыг хичээнэ.

Асахи: энэ ямар нэртэй хоол гэлээ?

Нари: за чи болилдоо. Манай хоолыг идэх гээд ирсэн хүмүүст хоолны нэрээ хэлж чадахгүй юм байна л даа. "Цуйван" гэж дууддаг юм.

Асахи: Чуйван?

Нари: нөү Цуйван

Асахи: Цуйван

Нари: яг наа чинь. За тэгвэл одоо амсах л үлдлээ хэмээсээр Асахид хоолноос сэрээдэж өгөх аж.

Асахи: О_О

Нари: гоё амттай байгаа биз

Асахи: өнөөдөр сургууль руу очилгүй хоёулаа цуйвангаа хуваагаад идчихэж болохгүй юм уу?

Нари: чи сая яаж хийдгийн харсан биз дээ. Дараа нь өөртөө хийгээд идээ. Одоо харин явцгаая.

Тэд Асахигийн машинд суусаар сургууль руугаа зүглэх аж. Машин дотор намуухан хөгжим явах бөгөөд Асахи амандаа аялах аж.

Нари: чи нээрээ дуулдагаа яагаад хүмүүст хэлдэггүй юм. Уг нь дуу хийвэл ч сайхандаа

Асахи: хүмүүст хэлээд ч яах билээ. Намайг дэмжих хүн бараг л байхгүй

Нари: би дэмжинэ шүү дээ. Муугаар ярихад чи дуулж чадахгүй байсан ч би чамайг дэмжинэ. Даан ч чи авьяастай гэхэд Асахи инээд алдах нь тэр. Нари энэ л хөгжилтэй, бодлогогүй харилцаандаа дуртай. Хэн хэн нь биеэ барилгүй хамтдаа ярилцах нь түүний хувьд хамгийн гоё нь.

Удалгүй тэд сургууль дээрээ ирэх бөгөөд бусад тэнхимынхэн ирсэн байлаа. Хэд хэдэн асар байх бөгөөд зарим нь улс үндэстний гоёл чимэглэл болон амттан зарцгаах аж.

Жина: ямар их удав аа? Эмили гэж нэг юм чинь хоол хийж чадахгүй гээд би ганцаараа хоол хийлээ. Хорхог гэх хоолыг хийгээд золтой л хамтдаа дэлбэрчихсэнгүй. Гэр байхгүй ээ будаа. Хамаг юм хоол болсон. Интернэтээс харж хийсэн мөртлөө л буудчихсан. Гэхдээ амт нь янзын болсон шүү. Хэдүүлээ хоолнуудаа зархаасаа өмнө өөрсдөө амсацгаавал яаж байна.

Эмили: саянаас хойш өлсөж үхэх гэж байлаа. Хурдан амсаж үзье. Чи тэгээд гоё хийсэн юм уу? Хамаг хүний өмнө ичгэвтэр байдалд оруулчихав даа.

Жина: амаа мэдээрэй Пак Эмили! дарвалзаж ханахгүй байна уу?

Асахи: цуйванг хэн ч идэхгүй шүү

Эмили: манай Асахи мөнгө олохыг их хүсжээдээ. Чи минь хоолоо сайн зараарай

Асахи: ганцаараа иднэ гэж байна

Жина: О_О


Тэд хоолнуудаа амсацгаан, уулга алдан удалгүй асараа барьж хүмүүсээ угтан авцгааж эхлэх нь тэр.

Өдөржингөө болсны эцэст оройн 11 цагт тэд дуусаж бүгд салж унацгаах шахна. Хэсэг сууцгааж байтал Жина Эмили хоёр илүү гарсан хоолнуудаа хүмүүст өгөхөөр савлаад асраас нь гарцгаах нь тэр. Удалгүй Асахи ч мөн гарах аж. Нари тэр хавиа янзалсаар эцэст нь нэг юм дуусах тийшээ болоход Жина Эмили хоёр ирцгээв. Тэд хамтдаа зогсож байтал Асахи хоёр лаазтай кофе барьсаар тэдэн дээр ирэх бөгөөд Асахи Нарид кофе өгөх гэж байхад Эмили урдуур нь орох аж.

Эмили: баярлалаа. Халамжтай гэдэг нь хэмээн кофегоо аваад явах аж.

Жина: амиа бодсон улс вэ! Нари бид хоёр хүн биш үү тэ?

Нари: зүгээрээ би чамд аваад өгье Жина. Хосууд аргагүй шүү дээ хэмээн тэднийг орхин явцгаах аж.

Асахи Наригийн араас харсаар харамсах аж. Яг үнэндээ одоо цаг хугацааг зогсоох боломжгүй шүү дээ. Өмнө нь Нарид тунирхахгүй шууд л сэтгэлээ илчилчихсэн бол Нари Асахи хоёр магадгүй үерхчихсэн байгаа байх. Гэхдээ одоо Эмили байгаа болохоор яаж ч чадахгүй. Эмилиг ашиглаж байсан гэвэл тэр мэдээж гомдоно.

+MEDICINE+Where stories live. Discover now