=18=

416 49 1
                                    

Дахиад л өнөөх танил бус мэдрэмжинд автагдах аж. Ойрын үед Нарид бүх л зүйл эргэлзээтэй бас утгагүй санагдана. Магадгүй амьдралаа шинэчлэсэн нь дээр байх.

Наригийн ээж хувийн газраа нээгээд хэд хонож байгаа бөгөөд хүмүүс ч их үйлчлүүлж амжилттай байгаа гэхэд болно. Тийм болоод ч тэр үү гэртээ харагдах нь багсах аж. Зарим үед Нари ганцаараа ч хонох тохиолдол их гарч байгаа гэхэд болно.

Ким хатагтай: дуу шуу нь хайччихаа вэ? Нари

Нари: та ойрд гэрт үзэгдэхгүй онцгүй байна

Ким хатагтай утасны цаанаас инээх нь тэр.

Ким хатагтай: ээж нь удахгүй очно оо. Дээрээс нь ээжид нь чамд хэлэх нэг чухал зүйл байгаа. Очиж байгаад хэлье. Битгий унтаарай охин минь.

Нари: за ээжээ




Нари: ЮУ? Тэр хүн чинь Эмилигийн аав. Яагаад миний аав гэж, үгүй ээ би дургүй байгаадаа биш зүгээр л цочролд орчихлоо.

Ким хатагтай: надаас гуйгаад байсан юм. Охинтойгоо уулзмаар байна гээд. Эхэндээ дургүй байсан ч сүүлдээ түүнд ямар нэгэн шалтгаан байсан байх гэж бодоод, чамд хэлээд үзье гээд хэлчихсэн. Чи аавтайгаа уулзах уу?

Нари: үнэндээ би кафед тэр хүнтэй тааралдсан

Ким хатагтай: тэгвэл чи уулзмаар байна уу?

Нари: тэгье. Надад ч хэлэх зүйл их байна. Та өдөр товлоод өгөөрэй

Ким хатагтай: ойлголоо

Долоон хоног өнгөрсны эцэст Нари аавтайгаа уулзахаар боллоо. Багахан сандрах ба албан ёсны эхний бөгөөд эцсийн уулзалт хэмээн өөртөө хэлэх аж. Ресторанд орон өнөөх хүнийг хаана байгааг нь хайтал гараа дохих аж.

Пак ноёнтон: энд байна, Нари

Нари нэг гүнзгий амьсгаа аваад түүн рүү алхах аж.

Нари: сайн байна уу?

Пак ноёнтон: сайн чи сайн биз дээ?

Нари: мэдээж, ээжтэйгээ насаараа сайн байж ирсэн. Өөрт тань хэлэх зүйл байгаа бололтой. Өөрийг чинь хэлсэны дараа би хэлэх үгээ хэлмээр байна.

Пак ноёнтон: би 19 жилийн хугацаанд чиний дэргэд байж чадаагүй ч би үргэлж чамайг бас ээжийг чинь санагалзсаар ирсэн юм шүү. Аавыгаа үнэхээр уучлаарай Нари

Нари: гайхалтай. Эхнэр хүүхдээ хаяаад явсан хүн өөр эмэгтэйтэй гэрлэж хүүхэдтэй болж санагалздаг юм уу? Та миний хувьд чухал хүн бишээ. Өөртэй чинь холбоотой баймаарчгүй байна. Аан бас нэг зүйл хэлэхэд дахиж ээж бид хоёрын урд битгий гарч ирээрэй. Таныг байхгүй байсан хугацаанд ээж минь бүх ачааг нуруун дээрээ үүрч ямар их зовж зүдэрсныг та мэдээж мэдэхгүй л дээ.

+MEDICINE+Where stories live. Discover now